Архангай аймгийн малчдын зөвлөгөөн төрийн ордонд болж байна

Өнөөдөр Төрийн ордны их танхимд “Архангай аймгийн малчдын зөвлөгөөн” болж байна. Тодруулбал, Архангай аймгийн 19 сумын 1000 гаруй малчин анх удаа Төрийн ордонд зөвлөлдөж байна. Тус зөвлөгөөнийг Архангай аймгийн нутгийн зөвлөл, Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар хамтран зохион байгуулж байгаа аж. “Архангай аймгийн малчдын зөвлөгөөн”-ийг нээж УИХ-ын гишүүн, Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Мөнхбат баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Архангай аймгийн малчдын зөвлөгөөн”-д төлөөлөгчөөр оролцож буй малчдад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар “Архангай аймгийн малчдын зөвлөгөөн”-д хүрэлцэн ирсэн малчид, төлөөлөгчдөд хандан үг хэлж, УИХ-аас малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, батлагдсан хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, зөвлөгөөнд ирсэн төлөөлөгчид, зохион байгуулагчдад амжилт хүсэв.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх /Ph.D/ “Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого, цаашдын зорилт”, МЭЕГ-ын Мал эмнэдгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга “Мал эмнэлгийн гэрчилгээ, баталгаажуулалтын системийн тухай”, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа /Ph.D/ “Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьж үдээс өмнөх зөвлөгөөн завсарлана. Үдээс хойшхи зөвлөгөөн 13.00 цагаас эхлэх бөгөөд Төрийн ордны их танхимд 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.46.43)

    2019-12-06

    Архангайн малчдын зөвөлгөөн аймагтаа л болох хэрэгтэй. Хотод хийх ямар шаардлага байна. Хотод мал маллах тухай ярилцах юм уу?...

  • (139.5.219.117)

    2019-12-06

    Yag unen buxiil xural zuvluguun MAniin ued Turiin ordond xiigeed l ... yo bolichix xegtei

  • Зочин (192.82.70.101)

    2019-12-05

    За за ардын нам бур аймаг бурийн малчидын зовлогооныг УБ торын ордонд хийж санал авах юм байна л даа арай бишээ овол хуйтэрч цас ихтэй байхад малчдыг авчирч буудалд байлгаж хоол унд огоод хийж байдаг уунд битгий хууртаарай оор сонголт хийгээрэй

    2019-12-05

    Yag unen buxiil xural zuvluguun MAniin ued Turiin ordond xiigeed l ... yo bolichix xegtei