Монголын геологийн холбооны VI их хурал болж, шинэ удирдлагаа сонголоо

2019 оны 11 дүгээр сарын 29-нд Монголын геологийн холбоо /МГХ/-ны VIчуулган ШУТИС-ийн “Урлаг” зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганы хөтөлбөрийн дагуу тус холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат, гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар 2014-2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбооны гишүүдэд танилцуулснаас гадна тус холбооны Хяналтын зөвлөл ажлаа тайлагнасан юм.Мөн МГХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн О.Чулуун салбарын өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлгийн үр дүнд Монголын геологийн холбооны VI чуулганд оролцогчдоос нийт геологичид болон ард түмэнд хандсан уриалга гаргав.

МГХ-ны дүрэм ёсоор 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2019-2024 он хүртэл нийт геологичдыг төлөөлөн ажиллах шинэ Удирдах зөвлөлөө сонгох сонгууль явууллаа. Сонгуулиар чуулганд оролцогчдын нууц санал хураалтаар 15 хүн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдлоо.

Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлаар геологич Я.Бат-Ирээдүйг Монголын геологийн холбооныерөнхийлөгчөөр сонголоо. Харин геологич Б.Одхүүг ерөнхий нарийн бичгийн даргаар томилов.

Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Я.Бат-Ирээдүй нь 1962 онд Баянхонгор аймагт төрсөн. ОХУ-ын /хуучнаар ЗХУ/ Эрхүү хотын Улсын Их сургуулийг геологич мэргэжлээр дүүргэсэн, МУ-ын мэргэшсэн геологич зэрэгтэй, геологийн салбарт 33 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа салбарын бэлтгэгдсэн туршлагатай мэргэжилтнүүдийн нэг юм.

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ VI ЧУУЛГАНААС

ГАРГАСАН УРИАЛГА

Монгол Улсад Геологийн алба үүсч, хөгжсөний 80 жилийн ойгоор “Үндэсний Геологийн Алба” байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь улс орныхоо хөгжлийг манлайлагч, аж үйлдвэрийн цэцэглэлтийг үндэслэгч геологич бидний эх орныхоо газрын хэвлийг судлах, таньж мэдрэх, ашигт малтмалыг  эрж хайх үүрэгт маань урам зориг эрч хүчийг нэмсэн билээ.

Байгалийн шинжлэх ухааны геологийн салбарынхан бид нэгдэж тулгамдсан зорилтуудыг эвлэлдэн шийдвэрлэх цаг нэгэнтээ болсон хэмээн чуулганд оролцогчид санал нэгдсэнээр хамтран зүтгэхийг мэргэжил нэгт нөхөд, мэргэжлийн холбоод, тэдний удирдлагуудад уриалж байна.

Монголын Геологийн холбооны зорилго, зорилт, үйл ажиллагаа нь салбарын ажиллагсдад, нийт олонд ил тод нээлттэй байж үндсэн эрх ашиг, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэгч  дуу хоолой нь байх болно.

Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй, хүчтэй байхдаа хөгждөг  

Геологчид бид хөгжлийн түүчээ, эх орныхоо ирээдүйн луужин нь билээ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (192.82.74.194)

    2019-12-05

    Geologchid negdeh tsag n bolson, il tod baij ard olond unen zuv medeelel hurgeh heregtei. Yum meddeg ulsuudad bol geologiin salbariig dariu terguun zeregt avch uzehgui bol hugjiliin tuhai yariad ch hereggui yum. Shineleg zuiliig ih hiih heregtei dee

  • Tumenbayar (202.126.88.43)

    2019-12-05

    Saikhan urialga bna