Уурхайчин бүсгүйчүүд зөв хандлага түгээв

Хамт олны уур амьсгал бүрдсэн газар ажлын бүтээмж өндөр байдаг тул томоохон байгууллагууд ажилчдынхаа мэдлэг боловсролоос илүү зөв хандлагыг чухалчилж байна. "Эрдэнэс Тавантолгой” компанийн Нүүрс ачилт, ложистикийн хэлтсийн бүсгүйчүүд санаачлан "өөрчлөлтийг өөрөөсөө” уриатай "Зөв хандлагыг түгээе” уралдаант сорилыг сарын турш зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус сорил нь цагийг үр ашигтай өнгөрүүлэх, эрүүл, зөв хэвшлийг бүтээх, эерэг хандлагад бусдыг уриалах зорилготой юм. Энэхүү уралдаанаар оролцогчид таван эерэг дадлыг өөртөө хэвшүүлэхээр өдөр бүр эрт босох, талархал бичих, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, бусдыг баярлуулах гэсэн даалгавруудыг биелүүлжээ. Үүнээс гадна сорилын хүрээнд сайн үйлсийн аянд оролцож, "баярлалаа”, "намайг уучлаарай” зэрэг аяныг долоо хоногт нэг удаа өрнүүлсэн байна.

Ийнхүү Монголын шилдэг аж ахуйн нэгж "Эрдэнэс Тавантолгой” компанийн бүсгүйчүүд стрессгүй, аз жаргалтай, ажлын таатай орчныг бий болгохоор зорьж буй хүмүүст бие, сэтгэл, оюунд эерэг нөлөө үзүүлсэн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг уриалав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)