“Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” сургалт зохион байгуулагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” сургагч багшийн сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэг  болон НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагатай хамтран зохион байгууллаа. Сургалтад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ХАБЭА-н чиглэлээр сургалт зохион байгуулах эрх авсан Төрийн болон төрийн бус сургалтын байгууллагуудын 88  сургагч багш нар  хамрагдсан ба сургалтыг МУЗН-ийн Анхны тусламжийн мастер багш Б.Гантулга удирдан явуулсан юм.

Монгол улсад зам тээврийн, ахуйн болон үйлдвэрлэлийн ослын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Иймд иргэн бүр анхны тусламжийг ахуйн хүрээнд, үйлдвэрийн нөхцөлд, ажлын байранд, хаана ч үзүүлэх мэдлэг чадвар, дадлыг эзэмшсэнээр амь нас, эрүүл мэнд, осол гэмтлийн хохирлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтойгоос гадна ажлын байранд тохиолдож болох гэмтлүүдийн үед авах арга хэмжээг орчин үеийн сургалтын материал, тоног төхөөрөмж ашиглан анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг сургалтад хамрагдсан  багш нарт эзэмшүүллээ.

Уг сургалтын зорилго нь ажлын байранд гарч болох аюул, эрсдэлүүдийг таниулах, осол гэмтлийн үед эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй, өөртөө болон бусдад анхны тусламжийг аюулгүй, зөв үзүүлэх мэдлэг, чадварыг олгох юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)