270 орчим нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ

Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Эмээлт” дэх хяналтын цэгээр иргэн “Б” 270 ширхэг нойтон тарвага Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр авто машинаар тээвэрлэж явсныг илрүүллээ.

Монгол тарвага нь “Монгол хөхтөн амьтны улаан данс”-д бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй хөхтөн амьтдын жагсаалтын нэг дүгээрт бичигдсэн байна.

Монгол  улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлд: “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох” 11.1.9-д тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах” гэсэн заалтыг  зөрчсөн  иргэн Б-ээс 270 ширхэг нойтон тарвагыг түр  хураан авч Зооноз  өвчин судлалын төвд хүлээлгэн өглөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)