Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргажээ

Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид салют буудуулахаас зайлсхийх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтсон нэгнээ гэрт нь хүргэж өгөх, машиндаа архи уухгүй, удаан суухгүй байх, хүүхдэд бэлэг сонгохдоо чихэрлэг зүйлсээс зайлсхийх, аль болох жимс жимсгэнэ, оюун ухаан хөгжүүлэх тоглоом, тараг зэргийг худалдан авч өгөхийг дурдсан байна.

Мөн хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, хоолоо бүрэн гүйцэд сайтар боловсруулж идэх, түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах хэрэгтэйг сануулжээ.

image

image

image

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)