Нисэх, Яармагийн хонхор газруудаар илүү төвлөрөлттэй утааны өнгө цайвар саарал өнгөтэй байна

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж, Нийслэлийн Цагдаагийн газар , Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар Хан-Уул Дүүргийн удирдлагаас 2019 оны 12 дугаар сарын 20-нд өгсөн үүрэг даалгаврын дагуу 2019 оны 12-р сарын 20-ноос 12 дугаар сарын 21 нд шилжих шөнө ХУД дэх Цагдаагийн газрын 2-р хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга ХУД ЗДТГ-ын Агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн нар хамтран тус дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хороодын нутаг дэвсгэрт АГААРЫН ЧАНАРЫН БАЙДАЛД танадалт судалгаа хийн ажиллалаа. Тус дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа, 16 дугаар хороо Дөрвөн бэрх хотхон, Нисэхийн аюулгүйн тойрог, 4 дүгээр хороо Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль зэрэг өндөрлөг газраас агаарын бохирдлын байдлыг 2000-0200 цагийн хооронд тандалт хийж фото зургаар баталгаажууллаа. Тандалт хийх хугацаанд Нисэх, Яармагийн орчимд оройн 20 цагийн байдлаар агаарын температур -220с хэмийн хүйтэнтэй, агаарын урсгал 6м/с хурдтай, баруун хойноос зүүн урагш чиглэсэн байлаа. Шөнийн 24 цагийн байдлаар Нисэх Яармагийн орчимд агаарын температур -240с хэмийн хүйтэнтэй, агаар урсгал 3м/с хурдтай, тогтуун байсан.

Өндөрлөг газар болох Морингийн даваа, 16 дугаар хорооны Нисэхийн дэнж хэсгээр агаарын бохирдол буюу сайжруулсан шахмал түлшний утаа сийрэг бөгөөд дээрх хороодтой харьцуулахад 9, 10 дугаар хорооны Буянт-Ухаа хэсэг, Яармагийн 4, 5 , 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлшний утаа нягтаршил ихтэй байсан.

Утааны голомт: Тус дүүргийн нутаг дэвсгэрт Нисэх, Яармаг хонхор газруудаар илүү төвлөрөлттэй утааны өнгө цайвар саарал өнгөтэй байна. Утааны хилийн зааг: Баруун хойноосоо зүүн урагшаа чиглэлд салхитай байхад Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу, Орбит, Бордооны утааны урсгал орж ирж байна. Агаарын урсгал тогтуун үед 3, 4 дүгээр цахилгаан станцын утаа тэр чигтээ бүсийн төв хэсэгт Туул голын гольдрилын цэгт шууд унаж орж ирж байна. 2019 оны 12 дугаар сарын 20-21-ний шилжих шөнө өмнөх өдрүүдээс утаа бага байна. Хан-Уул дүүргийн сайжруулсан шахмал түлш түлж буй 16квт-100квт хүчин чадалтай 28-н аж ахуйн нэгж байгууллага, 11.973 айл өрх сайжруулсан шахмал түлш түлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)