Найрамдал зуслангийн спорт заалыг засварлаж өглөө

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбортой хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн 6 дугаар сард үзэглэсэн билээ.

Компаниас  хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу “Найрамдал” цогцолборын Хөгжил мэдээллийн ордны спорт заалыг засварлаж, тохижуулснаа 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өгөв. “Найрамдал” цогцолборынхон  хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, зөв төлөвшилтэй болон хүмүүжих орчинг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр үзүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархлаа илэрхийллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)