Д.Тогтохсүрэн: 12 дугаар сард бүх банкны гаргасан тэтгэвэрийн зээлийн нийт хэмжээ 55 тэрбум төгрөг байна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүхэн танилцууллаа. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ахмадуудын тэтгэвэрийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх асуудлаар ажлын хэсгийн саналыг сонсч шийдвэрлэсэн байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс гурван саналыг бүлгийн хуралдаанд танилцуулжээ.

Үүнд: 

Нэгдүгээрт, зургаан сая төгрөгөөс доош зээлтэй иргэдийн зээлийг тэглэж, түүнээс дээш төгрөгийн зээлтэй иргэдийн зөвхөн зургаан сая төгрөгийн зээлийг тэглэх,  

Хоёрдугаарт, зээлгүй байгаа 194 мянган хүнд “Салхитын мөнгөний орд”-оос үнэт цааш гаргаж нэг сая төгрөг өгөх,

Гуравдугаарт, тэтгэврийн зээлийг байхгүй болгохгүй, харин зургаа хүртэлх сараар зээл авах, түүнээс хэтрүүлэхгүй байх гэсэн гурван саналыг танилцуулж бүлгийн гишүүд хэлэлцээд эдийн засгийн байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн байна. Харин дээрхи байнгын хороодууд энэ асуудлаар хуралдаж, өнөөдөртөө /2020.01.09/ багтаж УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийх шийдэлд хүрчээ.   

Мөн энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “өнгөрсөн оны 12 дугаар сард 100 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл гаргасан. Энэ нь ахмадуудын зээлийг тэглэх тухай төрийн тэргүүн мэдэгдэл хийхийг мэдсэн буюу мэдээлэлд ойр байсан хүмүүс их хэмжээгээр зээл авсан” гэдэг мэдээллийг тодруулахад ташаа мэдээлэл болохыг мэдэгдэв.

Тэрбээр “энэ асуудлын талаар сая Монгол банкнаас мэдээлэл авсан. Тэгэхэд 12 дугаар сард бүх банкны гаргасан тэтгэвэрийн зээлийн нийт хэмжээ 55 тэрбум төгрөг байна. Өнгөрсөн онд 71 тэрбум төгрөг байж. Сүүлийн 10 жилийн дунджаар авч үзэхэд 12 дугаар сард тэтвэврийн зээлийн хэмжээ 50-60 тэрбум төгрөг байна.

Судалгаанаас үзвэл тэтгэврийн зээл цагаан сар болох хоёрдугаар сард мөн сургууль цэцэрлэг эхлэх найм, есдүгээр саруудад л өндөр гарч байна. Түүнээс ганцхан сард 100 тэрбум төгрөгийн зээл гарсан зүйл алга. Гэхдээ хууль хяналтын байгууллагуудад энэ асуудлыг шалгах чиглэл өгсөн” гэдгийг дуулгалаа.  

Ингээд та бүхэнд банкуудаас 2019 оны 12-р сард гарсан тэтгэвэрийн зээлийн тайланг танилцуулж байна. 

Зураг 1. Тухайн сард олгосон тэтгэвэрийн зээл, тэрбум төгрөгөөр

 

Зурагт 2018-2019 оны тухайн сард олгосон тэтгэвэрийн зээлийн дүнг харуулав. 2019 оны 12 дугаар сард өмнөх саруудын дундажтай ижил хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн зээл шинээр гарчээ. Энэ нь өмнөх оны 11 дүгээр сараас 1 тэрбум төгрөгөөр бага дүн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)