Хүндрэлгүй томуу гэж байдаг уу

Хүндрэлгүй томуугийн үед дараах эмчилгээг зөвлөмж болгож байна. 

Эмчилгээ:

• Вирусын эсрэг бэлдмэл
• Дэглэм эмчилгээ
• Дархлал дэмжих
• Шинж тэмдгийн эмчилгээ: Өвчин намдаах болон хордлого тайлах эмчилгээг хийнэ.

Хамгийн гол нь томуугаас урьдчилан сэргийлэх нь чухал.  

  • Гэрийн нөхцөлд шим тэжээлтэй хоол, унд тогтмол хэрэглэх
  • Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
  • Өрөөнүүдэд ээлжлэн агаар сэлгэлт хийх
  • Өдөрт 8-аас доошгүй цаг унтаж амрах
  • Бага насны хүүхдийг зурагт, дэлгэцний урд 30 минутаас их байлгахгүй байх
  • Гаднаас орж ирсэн хүн бүр ариун цэврээ сайтар сахих
  • Хамар, хоолойг жамц давсаар зайлж, угааж байх
  • Гадуур олон нийтийн газар амны хаалт зүүж байх
  • Ханиаж, найтаахдаа амаа дарж байх
  • Цэвэр агаарт боломжоороо алхаж байх
  • Дасгал хөдөлгөөн 30 минутаас багагүй хугацаагаар хийж байхыг зөвлөж байна.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)