Чингис хаан Олон улсын нисэх буудлыг гадаад болон дотоод нислэгийн нөөц нисэх буудал болгон ашиглана

Нисэх буудлуудын удирдах газраас Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн боловсруулж Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байгуулагдсан "Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал"-ыг "Чингис хаан" Олон улсын нисэх буудал, Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь "Чингис хаан" Олон улсын нисэх буудлыг "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудал гэж тус тус нэрлүүлэхээр боллоо. 

Мөн "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлыг олон улс болон орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар Монгол Улсын Засгийн газарт өргөн барьж тогтоолыг батлууллаа. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (223.11.147.224)

    2020-01-11

    neriig n oorchlood bh shaardlagagui. Chingis khaan-2 geed nerlechihgui