Сэрэмжлүүлэг: Явган зорчигч нар зам тээврийн осолд өртөх нь их байна

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.06-2020.01.09-ны өдрүүдэд нийт 876 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 689-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж бэртсэний 1 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -9
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Үл хөдлөх зүйл мөргөх-1
  • Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.01.06-ны өдрийн 20:15 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баяндалай сумын 3-р баг “Хүүшийн хөндий” гэх газар сумын төвөөс хойшоо 60 км/ шороон замд Toyota Land Cruiser маркийн онхолдож, зорчигч 52 настай, эрэгтэй Ц нас барсан.

2020.01.06-ны өдрийн 17.20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р баг “Улаан-уул” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 7км-т/ шороон замд Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй, Ж нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 21 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21,5 хувиар, гэмтсэн хүн 12,5 хувиар, гэмтсэн хүүхэд 3 дахин, нас барсан хүний тоо 2 дахин буурсан байна.

Он гарсаар зам тээврийн ослын тоон мэдээ 7 хоног бүр буурсан үзүүлэлттэй байгаа ч явган зорчигч нар зам тээврийн осолд өртөх нь их байна. Авто замын гадаргуу хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч нар зогсоох боломжтой хурдыг сонгон замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигчид гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч өөрийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)