УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ч.Улаан сайдыг огцруулах бичгийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төсөл санаачилж их хуралд өргөн бариад байгаа.Тэрээр “ Сайд Ч.Улааныг малчдын гол амьжиргаа болсон махны үнийг зориудаар унагаж, махны үйлдвэрүүдийг дампууралд хүргэсэн, хятад эзэдтэй үйлдвэрүүдийг дэмжсэн гэсэн үндэслэлээр огцруулах хуулийн төсөл боловсруулсан.

Өнгөрсөн намар есдүгээр сард махны үнэ ханш хангалттай хэмжээнд байсан. Тухайлбал төлөг 100 мянга,  эм хонь 130, эр хонь 160 мянган төгрөгийн ханштай байсан бол одоо тус бүртээ 20-30 мянган төгрөгөөр үнэ унаад байна. Бод малын үнэ 200-300 мянгаар буурсан. Энэ бол цэвэр Ч.Улаан сайдын алдаатай бодлого, хятад компаниудад олноор өгсөн мах экспортлох квот гэгчийн үр дүн.  Манай улс 140 гаруй махны үйлдвэртэй. Гэтэл 12 үйлдвэрт нь БНХАУ руу мах экспортлох квот олгосон нь авлигын сүлжээ үүсэх нөхцөл бүрдүүлсэн.

Өөрөөр хэлбэл зөвшөөрөл авсан эдгээр үйлдвэрүүд квотоо бусдад дамжуулан зарж нэг кг мах тутам 12 юаний авилга нэхэж байна. Үйлдвэрүүд авлигын мөнгөө гаргаж авахын тулд малчдын малын үнийг зориудаар унагаж байна. Зөвшөөрөл авсан 12 үйлдвэрийн 9 нь хятад эзэнтэй, үлдсэн гурав нь сайд дарга нарын хамаарал бүхий хүмүүс эзэмшдэг” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)