НӨАТ-ын мэдээллээ өнөөдрийн дотор засварлахыг анхааруулж байна

НӨАТ-ын 2019 оны баримтыг бүртгэж дуусаад долоо хонож байна. 2019 оны буцаан олголтын хүрээнд хэрэглэгчийн мэдээлэл дутуу 13.090 иргэн, давхар бүртгэлтэй 43.714 иргэн байгаа ажээ. Иймд мэдээллээ нягталж засварлах мэдэгдлийг татварын байгууллагаас Е баримт аппликэйшнээр нь дамжуулан хүргүүлээд буй бөгөөд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 15-ны дотор мэдээллээ засварлахыг анхааруулав.

2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд буюу ирэх сард багтаан олгохоор ажиллаж буй талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна. Урьдчилсан тооцооллоор, 2019 оны НӨАТ-ын буцаан олголтын 139 тэрбум төгрөгийн урамшууллыг 900 мянга орчим иргэнд олгохоор байгаа юм.

НӨАТ-ын урамшууллын 2019 оны сүүлчийн сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 19-ний Ням гаригт 19:10 цагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохирлоор арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэл худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм. Супер шагналын эзэн 60 сая төгрөг хожих боломжтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)