МАН-ын гаргасан шийдвэрүүд ард иргэдээс сайн үнэлгээ авч байна

2020 оны сонгууль хаяанд ирж улс төрийн намууд, нэр дэвшихээр горьлогчид дээр дооргүй хөдөлгөөнд орж эхлэв. Өнгөрсөн хугацаанд төрд түмнээ төлөөлөх өндөр сэнтийд хөрөнгөлөг, ёс зүйгүй нөхөд санаархаж бүр сонгогдон гарах үзэгдэл хууль мэт үйлчилж ирлээ. Тэр ч бүү хэл хөрөнгө мөнгөө хайр найргүй цацчихаад сонгогдон гарсныхаа дараа шархаа нөхнө гэх атгаг санаатай, хулгайчид төрд шургалсан гэх шүүмжлэл ч олон нийтийн сүлжээгээр энд тэндгүй хөвөрдөг болов. Энэ бол нийгмийн сүлжээ буюу цахим орчин гуравхан сая иргэнтэй манай улсад асар хурдацтай хөгжиж буйн илрэл бөгөөд олон нийт ч үүгээр дамжуулан үзэл бодлоо хүчтэй илэрхийлдэг болсон.

 

Уг нь бол сонгогчид төрийн түшээдийг нийт ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэж, ард түмний элч, улсын эрх ашгийг эрхэмлэгч бай гэж сонгодог. Гэвч хөрөнгө мөнгөөр сүрдүүлсэн, төрийн өндөр сэнтийд санаархагчид олширч авлигыг гааруулж,төрөөс тэрбумтан болтлоо хэтэвчээ зузаатгаж байна гэдэг түмний шүүмжлэл бодит үнэн. Энэ нь шууд утгаараа улс төрийн намууд тодорхой хэмжээний мөнгөний босго тавьж, тэр мөнгийг хандивласан хүн нэр дэвших эрхээ авдаг,сонгогдсоны дараа сайдын суудал захиалдаг гэдэгтэй холбоотой юм. 

Гэвч 2020 оны сонгууль урд өмнөх сонгуулиудаас өөр, онцлог болох чихэнд сонсголонтой мэдээ дуулдаж эхлэв. Энэ үнэн бол, хэрэгждэг бол эрх баригч МАН шударга сонгуулийн салхийг сэвэлзүүлчихлээ. Тодруулбал МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнгөрсөн долоо хоногт бүлгийн хурал дээрээ 2020 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй хөрөнгөлөг нэр дэвшигчдийг хүний өөрийнгүй хүнд цохилтод оруулсан мэдэгдлийг хийв. Уг мэдэгдэлд эрх баригчид 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн дэнчин авахгүй. Харин ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, ард нийтийн дэмжлэг өндөртэй, нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Мөн сонгуулийн тойрог дээр нэр дэвшихийг горьлогчид МАН-аас явуулах суурь судалгааны ажлыг дэмжихээс гадна өөрт оногдсон тодорхой зардлыг л хариуцаж оролцоно гэдгийг албан ёсоор мэдэгдэв.

Мөн дээрхи мэдэгдлийн өмнө эрх баригчид “Иргэдийн тэтгэвэр барьцаасан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж баталсан. Ингэснээр тэтгэврийн зээлтэй байсан 229 орчим мянган ахмадууд зээлээс чөлөөлөгдөж байгаа ч тэдний ард буй гэр бүлийн гишүүдийн асуудал давхар шийдвэрлэгдсэн гэсэн үг. Учир нь ахмадууд тэтгэврийн зээлийг 1-2 сар, 8-9 сар гэх тодорхой саруудад өөрсдийн хэрэгцээнд бус үр хүүхдүүдийн сургалтын төлбөр зэрэгт нэмэрлэхээр хамгийн их авдаг гэх судалгаа байгаа юм. Түүнчлэн 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 21.1 мянган ахмадын тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн зэрэг шийдвэрүүд нь олон нийтийн зүгээс өндөр үнэлгээ аваад байна. 

 

С.Сайхан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • tank (66.181.161.83)

    2020-01-22

    umhii ardyn namyg uurd bulshilnaa 2020 ond

  • Иргэн (202.9.46.203)

    2020-01-17

    Мөнгөөр яахын сонгогч мөнгөтэй хүнийн сонгоно гэж хуулинд байгаа юм уу. Сурталчилгаа гэжүү чи толгойгүй хүн үү аль эрт сонголт чинь гарсан байх ёстой. Эсхүл юм горьдоо юу

  • Иргэн (202.9.46.203)

    2020-01-17

    Атаархаа юу чи өөрөө хуц

  • Z0chin (192.82.67.197)

    2020-01-16

    Huttsbaa

    Иргэн (192.82.67.197)

    2020-01-16

    Атаархаа юу чи өөрөө хуц

  • Зочин (103.229.121.201)

    2020-01-16

    Энэ ардын намыг ард тумэн сонгохгуй шуу дээ ахмадуудыг талцуулан буруу шийдвэр гаргасан шуу дээ зээл авсан нь хожиж зээл аваагуй нь хохирдог байж болохгуй шуу дээ арай л байна шуу дээ

  • ман (27.123.213.194)

    2020-01-16

    мөнгөгүй яаж сонгуульд оролцох вэ дээ төрөс хулгай хийсэн мөнгөөр хийнэ дээ

    Иргэн (27.123.213.194)

    2020-01-16

    Мөнгөөр яахын сонгогч мөнгөтэй хүнийн сонгоно гэж хуулинд байгаа юм уу. Сурталчилгаа гэжүү чи толгойгүй хүн үү аль эрт сонголт чинь гарсан байх ёстой. Эсхүл юм горьдоо юу