Улсын гуравдугаар төв эмнэлэг 2019 онд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг 8 145 хүнд үзүүллээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2019 онд нийт 14 төрлийн өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг 28 хоногтой нярайгаас 92 нас хүртэлх нийт 8145 эмчлүүлэгчдэд үзүүлэн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн 30 гаруй хувийг дангаараа хариуцан үзүүлээд байна.

Энэхүү тусламж үйлчилгээний үр дүнд Монгол Улсын иргэд оношилгоо, эмчилгээний зорилгоор гадаад улсад зайлшгүй шаардлагаар явах мөнгөн урсгалыг эрс багасгаж, иргэдийн эрүүл мэндээс хамааралтай санхүүгийн дарамт, хүндрэлийг багасгаж байгаа билээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)