Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулах зорилгоор казиногийн үйл ажиллагаатай танилцахаар ороод гарсан

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс казинотой холбоотой асуудлыг нь тодрууллаа.

-УИХ-ын гурван гишүүн Австралид ажиллахдаа казино тоглосон зураг гарч ирлээ. Тэдний дунд Та байсан, яагаад казино тоглосон бэ?
-Бид хөтөлбөрийнхөө хүрээнд явж, ажиллаад ирсэн. Хөтөлбөрийн дагуу Австралийн эдийн засаг бизнесийн төвүүдтэй танилцсан. Тэдний нэг нь “The star Sidney” гэж худалдаа үйлчилгээний томоохон төв байсан. Тэр төвийн нэг хэсэгт нь казино байсан. Казиног нь үзье, ямархуу байдаг юм гэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан гишүүн, Элчин сайдтайгаа дөрвүүлээ орсон. Ороод гарах хооронд бидний зураг авсан байсан. Олон хүн л бужигнасан газар байна лээ. УИХ-д Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Казиногийн хуулийг энэ Парламентаар хэлэлцэхээр яригдаж байгаа.

Энэ хүрээнд казиногийн үйл ажиллагаатай танилцаж, сонирхох зорилгоор л орсон. Бид тоглоогүй.

-Таны бооцоо тавьж байгаа зураг байна лээ?
-Би бооцоо тавиагүй. Сайтад тавьсан зургийг харсан, бид гурвын ярилцаж суугаа зургийг л тавьсан байна лээ.

/Сэтгүүлчдэд хийсэн тайлбарыг бүрэн эхээр нь үзнэ үү/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (59.153.114.249)

    2020-01-21

    yamar ch yos zuigui humuus yum. tegeed neg ih durem yarina muusain yumnuud. toroos hurdan zailtsgaah heregtei. toriig min tsever bailgaj hairla ta nar

  • (59.153.114.249)

    2020-01-21

    yamar ch yos zuigui humuus yum. tegeed neg ih durem yarina muusain yumnuud. toroos hurdan zailtsgaah heregtei. toriig min tsever bailgaj hairla ta nar

  • (59.153.114.249)

    2020-01-21

    yamar ch yos zuigui humuus yum. tegeed neg ih durem yarina muusain yumnuud. toroos hurdan zailtsgaah heregtei. toriig min tsever bailgaj hairla ta nar.

  • (59.153.114.249)

    2020-01-21

    yamar ch yos zuigui humuus yum. tegeed neg ih durem yarina muusain yumnuud. toroos hurdan zailtsgaah heregtei. toriig min tsever bailgaj hairla ta nar.

  • Эрдэмтэн (103.9.90.51)

    2020-01-21

    Орж сонирхоод л гараа биз, байх л зүйл, төрийн мөнгөөр тоглоогүй л бол асуудалгүй. Манайхан ч буруугаар л ойлгохыг хүсэх юм даа.

  • (103.26.193.172)

    2020-01-20

    Хүүхэд хуурч байгаа юм шиг яриж барина даа зайлуул