НМХГ: Елизабет хотхоны хогийн цэг эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэнтури Лэнд марк” ХХК-ийн Елизабет хотхоны хогийн цэгийн байдалд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус компани нь Елизабет хотхоны орон сууцны хог хаягдлын цэгийг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу байгуулж ашиглаагүй, хогийн сав нь зориулалтын бус, хог хаягдлыг түр хадгалах нөхцөлийг бүрдүүлээгүй, ил задгай хог хаягдал ихтэй байсан зөрчил илэрсэн тул холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай улсын /ахлах/ байцаагчийн хамтарсан албан шаардлага хүргүүлжээ.

Албан шаардлагын хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй байсан тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ноогдуулж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)