Улсын байцаагчийн гаргасан торгуулийн шийтгэлийг хэвээр үлдээлээ

2019 оны төлөвлөгөөт шалгалтаар Байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр Баянгол дүүргийн 3-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Барс-Импекс” ХХК-ийн Барс худалдааны төв нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрч Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн шийтгэл оногдуулсан. Барс-Импекс” ХХК нь улсын байцаагчийн тавьсан торгуулийн шийтгэлийг холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж, зөрчил арилгах арга хэмжээ авагдаж байна.

Эх сурвалж: НМХГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)