Анагаахын захирал асан Г.Батбаатар "Капитал" банкинд 4 тэрбумыг хадгалуулжээ

"Капитал банк" ХХК нь банкны үйл ажиллагааны зохистой харьцааны зарим шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүй болж 2015 оны 10 дугаар сараас үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн байдаг. Тэгвэл ийнхүү хөл дээрээ тогтож ядаж байгаа банктай Анагаахын захирал асан Г. Батбаатар гэгч 2017 онд дөрвөн тэрбумын гэрээ хийжээ.

Анагаахын сургуулийн хөрөнгө болох 4 тэрбум төгрөгийг ийнхүү салхинд хийсгэх нь хэнд ашигтай байсан бэ. Эрсдэлтэйг нь зарлаад байхад сургуулийнхаа хамаг мөнгийг хамж аваад Капитал банк руу гүйж явдаг хүн энэ нөхрөөс өөр байх болов уу. Ямартай ч олон зөрчил, дуулианы эзнээр тодроод байгаа Г.Батбаатар тус банктай гэрээ хийж байршуулсан дөрвөн тэрбум төгрөгөө ийнхүү салхинд хийсгэсэн байна.

Одоо тус сургуулийнхан энэ их мөнгө төгрөгөө олж авах гэж "АСУУДАЛ" болж байгаа нь эргэлзээгүй юм. Хэрэв найдвартай үйл ажиллагаа явуулж байсан өөр банкинд анхнаасаа хадгалуулсан бол тухайн мөнгө өнөөдөр аюулгүй байх байлаа.

 

Б.Өрнөх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Иргэн (59.153.114.249)

    2020-01-25

    Энэ нөхөр хэрэггүй байхаа явсанаараа явсан дээр их шуналтай юм байна.

  • (192.82.73.247)

    2020-01-24

    Капитал банкны захирлуудын бүх хөрөнгийг хурааж аваад хариуцлага яагаад тооцохгүй байгаам бол????

  • irgen (31.165.215.122)

    2020-01-23

    shoron , shoron ...oor yarih um baihgui, ter mongiig ni bityymjilj ulsad oruul

  • иргэн (139.5.218.205)

    2020-01-23

    Өөрөө хувьдаа авчихаагүй л юм байна шүү дээ? Энэ захирал байтугай манай төрийн томчууд хэдэн тэр бумаар нь хадгалуулж одоо яахаа мэдэхээ байгаа биздээ?

  • иргэн (202.131.242.202)

    2020-01-23

    Энэ нөхөр үл бүтэх хүн шүү.

  • (59.153.87.171)

    2020-01-23

    ЭНЭ НӨХӨРИЙН ҮЕД Л ХУУРАМЧ ИХ ЭМЧИЙН ХУУРАМЧ ДИПЛОМ ЗАРЖ ЭХЭЛСЭН ГЭДЭГ ЮМАА

  • зочин (66.181.176.199)

    2020-01-23

    Албаны, мөнгө,бол ,асуудалгүй дээ.