Улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж, зөрчил арилгах арга хэмжээ авагдаж байна

НМХГ-ын 2018 оны байнгын хяналт шалгалтаар Скайхапер маркет ХХК нь Турк улсаас хүнсний бүтээгдэхүүн импортлохдоо Хүнсний тухай хуулийн 11.2.3 заалтад заасан импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх заалтыг зөрчсөн зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн шийтгэл оногдуулсан.

Скайхайпер маркет ХХК нь улсын байцаагчийн тавьсан торгуулын шийтгэлийг хүчингүй болгох, гомдол нэхэмжлэл гаргасан. Уг гомдол нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан, Давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэгдэж, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж, зөрчил арилгах арга хэмжээ авагдаж байна.

НМХГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)