Шалгалтад хамрагдсан Наполеон тортны үйлдвэрүүдээс нийт 36 зөрчил илэрчээ

НМХГ-ын дэд даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-02/12 тоот Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай  удирдамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 6 наполеон тортны үйлдвэр болон 10 их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүдийн ойр байрлах 16 худалдааны цэгүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтыг кремт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шалгах 1.4.1, 1.4.2 кодтой хяналтын хуудасын дагуу хийж гүйцэтгэхэд их  эрсдэлтэй 1, дунд эрсдэлтэй 2, ба эрсдэлтэй 2 объект үнэлэгдэв. Үйлдвэрлэл эрхлэгчдийн 50% нь батлагдсан жор, технологийн зааврын дагуу түүхий эд материалыг хэрэглэдэггүй, түүхий эд материалын жор нь шошгон дээрх орц найрлага бүрдүүлэгчийн мэдээлэлтэй тохирохгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Шалгалтад хамрагдсан хүнсний үйлдвэрээс нийт 36 зөрчил илрүүлэн 8 зөрчлийг нь газар дээр арилгуулж улсын байцаагчийн 33 заалттай 3 албан шаардлагыг хүргүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 үйлдвэрт нийт 3,000.000 төгрөгийн шийтгэл ногдуулж ажиллажээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)