Монгол Улсад Шинэ Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй

Шинэ Коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээлэл / 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн байдлаар/

Дэлхий дахинд
Мэдээллийн эх сурвалж ДЭМБ
Өвчилсөн хүний тоо 844
Нас барсан хүний тоо 25
Өвчлөл бүртгэгдсэн улс орон БНХАУ-д 830, Макаод 2, Хонг-Конгд 2, Тайваньд 1, Сингапурт 1, Тайландын Вант Улсад 4, Япон улсад 1, БНСУ-д 1, Непал улсад 1, АНУ-д 1 хүн өвчилсөн.
Монгол Улсад Шинэ Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Хэрэгжүүлж буй арга хэмжээ
  1. ЭМЯ, ДЭМБ-тай байнга мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.
  2. Өвчний нөхцөл байдлын талаар өдөр бүр 11 цагт мэдээлэл өгч байна.
  3. Цаг үеийн байдалтай уялдуулан өвчний эмнэлзүй, урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн эмч нар цуврал зөвлөмж өгч байна.
  4. ХӨСҮТ-д 8008-6829 дугаарын нээлттэй утас ажиллаж зөвлөгөө өгч байна.

 
Сэрэмжлүүлэг:

  • Шинэ Коронавирусийн халдварын талаар эрүүл мэндийн байгууллага (www.mohs.mnhttps://www.facebook.com/www.mohs.mn/https://www.facebook.com/eocmohs/  )-аас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөх, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа буруу ташаа мэдээлэлд автахгүй байх
  • Өвчлөл бүртгэгдсэн улс, орнуудад аль болох зорчихгүй байх
  • 14 хоногийн дотор өвчлөл бүртгэгдсэн дээрх улс орнуудад зорчсон хүн өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
  • Амны хаалт тогтмол зүүж хэвших
  • Гараа тогтмол савандаж угаах
  • Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах
  • Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Биеийн дархлаа сайжруулах амин дэм хэрэглэх зэргийг зөвлөж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)