Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн тахилгат, ард түмний шүтээн "Отгонтэнгэр" хайрханыг ухуулахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж,  зарим үүрэг даалгаврыг өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ, Засгийн газраас Сахилга хариуцлага дэг журмыг чангатгаж, Иргэн төвтэй засаглалыг хэрэгжүүлэн  2018, 2019 онд тодорхой үр дүнгүүд гаргалаа.

МИАТ, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр, зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд хуримтлагдсан өрнөөс гарч, анх удаа цэвэр ашигтай ажилласан. Газрын тос, гангын боловсруулах үйлдвэр, УЦС,  Сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг  эхэлж, дотоодын ажиллах хүчинд тулгуурлаж төмөр зам, автозам барьж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зэрэг 338 объект шинээр ашиглалтад оруулж, 1800 гаруй км хатуу хучилттай авто зам барилаа. Цаашид бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлж, цахилгаан эрчим хүчний хангалтыг нэмэгдүүлэх, 2020 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох, хүнсээ дотоодоосоо бүрэн хангах, атрын аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна гэв.  

Мөн нийслэлд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээний үр дүнд Улаанбаатарын утаа 40-50 хүртэл хувиар буурсныг судалгааны байгууллагууд танилцуулж байна. Орон нутагт, аймгуудад хотод энэ туршлагыг авч ажиллах хэрэгтэй гээд аймаг орон нутгийн удирдлагуудын саналыг сонсч асуултад хариулав.

Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын дүнд Завхан аймагт  олгогдоод байсан уул уурхайн лиценз цэгцлэгдэж, 50 хувь  буурсан ч Отгон сум дах Отгонтэнгэр хайрханы бэлд лиценз эзэмшигч этгээдүүд  олборлолт хайгуул хийж эхэлсэн нь орон нутгйин удирдлагын төвшинд шйидвэрлэх боломжгүйг Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан мэдэгдсэн.  Энэ асуудлыг  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч шийдвэрлэнэ гээд Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцлана гэдгээ мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (6)

  • Батчулуун (202.9.40.5)

    2020-01-25

    Хэн гэдэг нөхөр тэр лицензийг нь өгсөн байна гэдгийг бас зарлаач шалгаач

  • Зочин (150.129.143.161)

    2020-01-25

    Хувь хүний хувьд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үйл ажиллагааг дэмждэг Гэхдээ 2020 оны сонгуульд Ардын нам унана , яагаад гэвэл Ардын намын нэр хүнд шалан дээр навс унасан Харин У.Хүрэлсүх сайдын сонгогдох магдлал= 50+1 тул тэрээр 2020 онд сонгогдох Парламентад хүчтэй сөрөг хүчний толгойлогч байх болов уу

  • Irgen (124.158.124.185)

    2020-01-25

    Erunhii said Hurelsuhdee mash ih bayarlalaa. Ta ard tumnii tald baij chadlaa. Hairt mongol oron, Ih saihan nutag mini ongon dagshin baij bid buhniig achilj iveej baih boltugai.

  • Zochin (124.158.124.185)

    2020-01-25

    Harin ch manai erunhii said ezentei uls shu harsan bolgonoo uhdag uhuuldag uls bish bolson gedgiig haruulj muusain teneg malnuudad saihan hariult ugsun shu. Yamarch uls ard tumend shuteen gej bdag. Otgontenger hairhan, Noyon uul zereg ard tumnii shuteen hairhanuudad henii ch gariig hurgej bolohgui mongol tsustai hun bur uuniig sain medej zalbirch bh uchirtai. Zuvshuurul ugsun mongol bish hyatad garuudiig nen darui ilchilj avilga avsan mungiig ni ulsiin orlogo bolgoj shorond ni hataah heregtei. Ene saihan uls orniig bidnii uvug deedes tsusaa gartal tsemtsen bidend uldeesen uv ih hurungu yum shu.

  • зочин (66.181.161.112)

    2020-01-25

    монгол улсад ашигт малтмал ашиглах талаар тодорхой хязгаарлалт бий болгоё гадаадын хөрөнгө оруулалтийг зогсооё таалагдах тактиктай поп шийдвэр гаргадаг энэ юу ч мэдэхгүй ерөнхий сайдаасааа удахгүй салж дэлхийн шилдэг уул уурхайг ашиглах технологи арга ажиллагааг бий болгож тууштай тогтвортой уян хатан ажиллах улс орноо ард олноо ирээдүйгээ эх дэлхийгээ экологоо бодсон зөв үйл ажиллагаа явуулах хүмүүс гарч ирэх байх гэж хүлээе дээ одоогийн уул уурхайн салбар засгийг удирдаж байгаа сошиалаар жонхуу хутгадаг нөхдүүд бүтэхгүйгээ харууллаа шүү дээ

  • (192.82.68.60)

    2020-01-24

    ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ БЭЛИЙГ УХАЖ БАЙНА ГЭДЭГ НЬ ЯМАР Ч БАЙСАН МОНГОЛ ХҮНИЙ ЗАН ҮЙЛ БИШ БАЙХ.