Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дууслаа. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг Төрийн ордонд хаалттай хэлэлцэж, Улмаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Уг санал энэ сарын 15-ны өдөр УИХ-д ирсэн бөгөөд дэд хорооны гишүүдийн ирц бүрдэхийг хүлээн ийнхүү хойшлоод байсан юм. Ийнхүү 15 цаг 30 минутад эхэлсэн хуралдаан дөрвөн цаг үргэлжилсний эцэст гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргав. Одоо дэмжсэн саналыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэсний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж:"Прокурорын ирүүлсэн санал нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын нууцлалтай байгаа учраас бид хаалттай хуралдаж, шийдвэр гаргалаа. Н.Номтойбаярыг бүрэн эрхээ түдгэлзүүлээд нэрээ цэвэрлэх нь зүйтэй гэж үзлээ" гэлээ.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.161.112)

    2020-01-25

    яс юман дээр их хурлын гишүүдийн нилээд олон нь бүрэн эрхээсээ түтгэлзэх асуудалтай шүүдээ аавын хүү ээжийн охиныг алагчлаад яахав бүгдийг нь түтгэлзүүл нэр төрөө сэргээг ялаа эдлэг хүрэлсүхийн өшөө хонзон авдаг газар биш шүү