Цэргийн бүртгэл хоёрдугаар сарын 07-ны өдөр хүртэл хороод дээр зохион байгуулагдаж байна

“Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд хороон дээр зохион байгуулна. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулж байна.

Бүртгэлийг:

  • Ажлын өдрүүдэд 09.00-19.00, 
  • Бямба гарагт 10.00- 17.00 цаг,
  • Ням гарагт 12.00-16.00 цагийн хооронд хийнэ. 

Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм. Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:

  • Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
  • 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
  • 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч

Энэ удаагийн цэргийн бүртгэл хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)