Сурагчдын хичээлийг телевиз, радио, цахим хэлбэрээр тодорхой хуваарийн дагуу заана

Эрүүл мэндийн яамнаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох санал гаргаcаны дагуу улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  үйл ажиллагааг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зогсоохоор болсон.

Сурагчдын хичээлийг телевиз, радио, цахим хэлбэрээр тодорхой хуваарийн дагуу заах юм.

Эм, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэрэгт шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Коронавируст халдварын нөхцөл байдал болон авч байгаа хариу арга хэмжээний  талаархи албан ёсны мэдээллийг Эрүүл мэндийн яам тогтмол өгч байх юм. Харин  олон нийтийн сүлжээгээр гарч байгаа буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг Улсын онцгой комисс иргэдэд уриаллаа. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15.00 цагийн байдлаар 844 хүн өвчилж 25 хүн нас барсан. БНХАУ-д 830, Макао, Хонконгод тус бүр хоёр, Тайвань, Сингапур, Япон, БНСУ, Непал, АНУ-д тус бүр нэг, Тайландын Вант Улсад дөрвөн хүн өвчилжээ. Халдвар хурдацтай тархаж байгаа бөгөөд мөн өдрийн 17.00 цагийн байдлаар өвчилсөн хүний тоо 887 болж нэмэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)