Тоогоор цөөхөн хэдий ч Монголчууд бол том Үндэстэн

Дэлхийн таван тив, дөрвөн далайн хаа нэгтээ суурьшин аж төрж ирсэн хүмүүс бүгд л хэл ба соёлоор ялгагдах олон үндэстэнг буй болгожээ. Гэвч тэдний цөөн хэд нь л том үндэстэн гэгдэж түүхэнд дурдагдсан байх юм. Үндэстний том, багыг түүнд хамаарагдах хүн амын тоогоор бус харин бусад улс үндэстэнд үзүүлж байсан нөлөө, ролиор нь юуны өмнө тогтоодог ажээ. Бүтээж, буй болгож бусдад тарааж дэлгэрүүлсэн биет болон биет бус соёлын өв сангийн хэмжээ, чанараараа үнэлэгдэж том үндэстний тоонд орсон нэгэн байхад хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явц, гольдролыг өөрчилж, дэвшил хөгжлийн дараачийн үе шатыг эхлүүлж чадсанаараа алдаршиж том үндэстэн хэмээн тооцогдох болсон өөр нэгэн ч бас байдаг. Монголчууд бол чухамдаа иймэрхүү үзүүлэлтээр том үндэстэнд тооцогдох болсон цөөн хүн амтай улс орон юм. Өнөөгийн дэлхий ертөнцийн эхлэлийг тавьж  "хүн төрөлхтнийг дэлхий дахин гэх нэгэн том хөлөг онгоцны зорчигчид болгож хувиргасан" гавъяаг өнөөдөр олон орны судлаачид монгол үндэстэнд тохоон үзэх болжээ.

XIII зууны эхэн үе гэхэд дэлхий дээрх олон улс орон хоорондоо олон шижмээр тогтвортой холбогдож чадаагүй, нэг нэгнийхээ талаар үнэн зөв мэдээлэлгүй, зөвхөн л тухай тухайн бүс нутгийн хэмжээнд бусдыгаа мэддэг, харилцдаг байв. Америк тивийг "нээгээгүй", Австрали тивийг ч мэддэггүй, Номхон далай, Атландын далай дахь арлуудын хүн ардыг ч мэддэггүй байжээ.

Тэрчлэн Африк тивийн хойд эрэг хавиарх цөөн улс орныг л европчууд ба азийнхан мэддэг байв. Өөрөөр хэлбэл Африк тивийн өмнөд хэсэг, бүр уг тивийн 80%-ийг тэр цагийн Европ, Ази мэддэггүй байлаа. Чухам ийм үед Монголын эзэнт гүрэн буй болжээ. Түүний нөлөө, хамаарал Номхон далай ба Атландын далайн хооронд, мөн Африкийн хойд хэсэгт  тогтсон юм. Энэ бол үндсэндээ тэр цагийн дэлхий дахин гэсэн үг, тэр цагийн дэлхий дахин нэгэн том хөлөг онгоцны зорчигчид болчихжээ гэсэн үг, өнөөгийн дэлхий ертөнцийн эхлэл тавигджээ гэсэн үг, даяаршлын эрин үе тэгж эхэлжээ гэсэн үг. Ази ба Европыг дамнаж тогтсон Их Эзэнт гүрэн даяард Их Монгол улсын Их Засаг хуульд тулгуурласан хууль- эрхэмж, Монголын их хаадын зарлиг, тушаалууд үйлчилж, алив бүх харилцааг зохицуулж байжээ. Аливаа шашныг хүндэтгэн үзэх, шашин суртлын үндсэн дээр харилцан дайсагналцахыг хатуу хориглох, худалдаа- өртөөний замын аюулгүй байдлыг чанд сахих, худалдаа- солилцоог өөгшүүлэн дэмжих зэрэг энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг хуульчлан мөрдүүлж байсан нь Эзэнт гүрэн задран унасны дараа ч гэсэн Ази, Европын томоохон улсуудад хэвээрээ хадгалагдан үлдсэн байна. Их Орос улс, Их Хятад улс, Араб дахины томоохон улсууд Монголын эзэнт гүрний жишээ, уламжлалаар төр ёсоо тогтоож цааш цаашдаа хөгжиж, төвхнөжээ.

Том үндэстний нэгдмэл шинж, байдлын илэрхийлэл болсон олон зүйл мөнхөд хадгалагдаж, үеэс үед уламжлагдаж, үндэсний  бахархал, дархлаа, бэлгэ тэмдэг болж байдаг. Төрийн тамга, төрийн далбаа, төрийн сүлд, онголж тахиж ирсэн уул, овоо, гол мөрөн, сүлд дуу, үндэсний их баяр наадам зэргийг онцгойлон дурдаж болох юм. Том үндэстний нэг болох Монголын жишээ гэхэд л Хүннү улс, Хүннүгийн эзэнт гүрэн, Мөнгол Сүмбэ улс, Их Нирун улс, Их Хятан улс, Их Монгол улс, Монголын эзэнт гүрэнд бүгдэд нь нэгдсэн төрийн бэлгэ тэмдэг болсон зүйлүүд уламжлагдан үлдсээр л байжээ. Чандмалан дүрсэлсэн сар, нар, гал 3500 орчим жилийн туршид монголчуудын хувьд төр ёсны чухал бэлгэ, тэмдэг болж улиран үлдсээр байв. Адууг эрхэмлэн үздэг монголчууд мөн дээрх урт хугацаанд цагаан ба хар зүсмийн азарганы дэлээр хийсэн төрийн болон цэргийн туг сүлдээ хадгалсаар, мандуулсаар өнөөдрийг хүрчээ.

Том үндэстний бас нэгэн чухал шинж бол түүний бусад үндэстэнд уусах нь тун удаан, их зовиуртай байдаг түүх юм. XIII зуунд Хятад, Афганистанд очиж тэндээ үлдсэн монголчуудын хувь заяа үүний жишээ, илрэл болно. Хожуу үед Орос, Хятадын харъяалалд орсон халимагууд, буриадууд, өвөр монголчуудаас ч энэ шинжийг харж болох юм. Биеэ даах, тусгаар байх, ядаж  автономи, вассал эрхтэй байхыг эрмэлздэг нь ч энэний илрэл билээ. Монголчууд цөөхөн хэдий ч энэ XXI зууны эх гэхэд биеэ даасан нэг улс (НҮБ-ын гишүүн), Их Орос ба Их Хятадад 4-5 автономит улсын статустайгаар оршин буй болно. Цөөхүүл ч гэсэн их үндэстэн л ингэж 5-6 улстөрийн нэгж болж байж чаддаг ажээ.

Монголчууд бол онцгой өвөрмөц бас сондгой содон үндэстэн юм. Ийм шинжийнхээ ачаар л өөрөөс нь хэдэн арав дахин том Их Хан үндэстэнтэй олон мянган жилийн туршид хөрш зэргэлдээ байж, түүнтэй эн чацууран тэмцэлдсээр өнөөг хүрчээ. Бүр Хүннү улсын эхэн үеэс мэдээ, санаа, үг дамжуулах өвөрмөц хэрэгсэл (утсан зангилаа, модон хэрчлээс, шаантаг үсэг, тамга тэмдэг г.м)-тэй байсны улмаас хятадын ханз үсгийн нөлөөнд ороогүй байна. Монголчууд нүүдэлчид, малчид болохынхоо хувьд гэр сууц, нэхий болон ноосон хувцас, гэр ахуйн модон эдлэл, малын эдэлгээний тоног хэрэгслээ өөрсдөө бэлтгэж хэрэглэж байв. Алт, мөнгө, зэс, хүрэл, төмөрлөгийн соёлоор ч гэсэн монголчууд цаг цагтаа орчноосоо хоцроогүй юм.

Нохой, хонь, ямаа, үхэр, адуу, тэмээг гаршуулж, гэршүүлж чадсанаар малын ашиг, шимээр бүхий л хэрэгцээгээ хангаж сурчээ. Ан гөрөө хийж, морийг уналганд ашиглах болсноор Монголын морин цэрэг дайтах урлагаар дэлхийд тэргүүлэх болжээ. Сүүлийн 3500 орчим жилийн туршид хэдэнтээ хүчирхэгжиж эзэнт гүрнүүдийг байгуулж ирсэн түүх, уламжлал нь монголчуудыг улстөрийн өндөр соёлтой болгосон ба газар нутаг, хэл, соёл, тусгаар тогтнолоо сахин хамгаалж байх чадамжийг нь ч мөнхлөн дархлаажуулсан байна.

Хятадын хаад монголчуудыг улстөрийн заль, мэхээр урхидах, бэлэг сэлтээр татах, найрамдал-ургийн холбоогоор өвөрчлөхийг, Манжийн хаад, жанжид цэргийн хүчээр, цаг хугацааны нөлөө-элээлтээр эзлэхийг, Төвдийн төр-шашны удирдлага сүсэг бишрэлийн аргаар номхруулахыг, Оросын хаад ивээн тэтгэгчийн дүрээр Монголын газар нутаг руу нэвтрэн орохыг ил далд элдвээр цуцалтгүй оролдсон хэдий ч зорьсондоо 100% хүрч чадаагүй ажээ. Японы милитаристууд ч гэсэн Монгол руу хэдэнтээ өнгөлзжээ.

Их үндэстний түүхэн уламжлал, дархлаа, хаялага, алдар сууг давж гарах арга, боломж үнэхээр бага, хомс болох нь ийнхүү монголчуудын жишээн дээр нотолгоо болон үлджээ. Том үндэстэн бол тооцохыг, ойлгохыг шаардсан, зөвхөн тэдэнд гүнзгий зуршсан олон чухал шинжүүдтэй болох нь дээр өгүүлснээс үзэхэд тодорхой байна. Энэнийг таних, тооцох нь олон улсын харилцааг хэвийн, найрсаг, аюулгүй байлгахад сайнаар нөлөөлөх үр дагавартай болно. Монголчуудтай холбоотой нэгэн баримт дурдъя:

Ар Монголын чадвал тусгаар тогтнох, ядвал автономи эрхтэй болох гэсэн хүсэл, оролдлогыг Хятадын улстөрчид, түүхчид ихэнхдээ буруугаар ойлгож, ташаа тайлбарласаар иржээ. Ийм хүсэл, тийм оролдлогын цаад эзэд нь, өдөөгчид нь оросууд, Оросын төр засаг гэж тэд хатуу итгэсээр байв. Монголын эх орончдын сэтгэл, оюуныг байнгад эзэмдсээр байсан үндэсний үзэл, эрх чөлөөний төлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэх хүсэл, санаархлыг унтрах тавилангүй гал, цог гэдгийг Хятадын төр засаг таньж, тооцоогүй нь хачирхалтай байлаа. Эртний их түүхэн уламжлал, төр ёсны соёлтой, дээрхэн үедээ гэхэд л Орос, Хятад хоёроос аль алинаас нь том, хүчирхэг байсан, Орос ба Хятадын тархай бутархай вант улсуудыг довтлон эзэлж хураан нэгтгэж өгсөн монголчууд төр, улсаа сэргээх гэж үхэн хатан оролдох нь зүй ёсны зүйл гэдгийг тэд эрт таньж, тооцох ёстой байв. Гэвч энэ талын мэдээлэл, мэдлэг XX зууны эхэн гэхэд Хятад ба Оросын хаад, удирдах хүмүүст нь хомсдуу байсан бололтой. Монголчууд хэдийгээр тооны хувьд цөөхөн ч гэсэн том үндэстэн, түүхээр бүрэлдсэн асар их нөөц, хүчтэй ард түмэн гэдгийг хэн ч болов мэдэх, тооцох учиртай билээ. Өнөөдөр XXI зууны эхэнд гэхэд л монголчууд биеэ даасан тусгаар улс болон Орос ба Хятадад 4-5 автономит Бүгд Найрамдах улсын хэлбэр, хэмжээгээр налайн оршиж байгаа болно. Түүхийн боломж гарч тохироо нь бүрдэх аваас тэд нэгдэж том хүчирхэг улс болж хувирахад гайхах зүйлгүй юм. Түүх, уламжлалдаа суурилан "томоор ярих, их рүү тэмүүлэх, ахархах, ихэрхэх" шалтаг, шалтгаан монголчуудад байдаг гэдгийг эдүгээ дэлхий нийтээр мэдэх, тооцох болсон байна. Түүхийн философи ч ингэж хэлүүлж, тэгж үзүүлж буй болно.

Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (15)

  • (1.223.35.59)

    2020-01-28

    tsagtaa baisan . odoo hun tsoon hogjilgui yaduu. teheer hen tom geh ve. tsag tsagaaraa baidaggui . ustaj alga bolson sul doroi undesten olon. ooriigoo hamgaalah tarhigui setgehui baihgui gadnii irsen bolgond deerelehuulsen hujaa solongos 2t zoduulaad deerelhuleed dargaluulaad baij baina shdee shivshig shivshig sgivshig ichguurtei manguu undesten

  • АОРАГОЭАШЛДГД (202.9.46.209)

    2020-01-28

    УУЛ НЬ МОНГОЛ ХҮН БҮР ДОР БҮРНЭЭ ХИЧЭЭГЭЭД ЯВЧИХВАЛ Ч БОЛЧИХ ГЭЭЛ БАИГАА ЮМДАА .....ТЭР АГУУ ГЭДЭГ ЗҮИЛ ЧИНЬ ТУН ЭНГИИНЭЭС ЭХЭЛЖ БАИГАА ЮМ ШҮҮДЭЭ !!!!!

  • зочин (64.119.18.170)

    2020-01-28

    хэдэн ,түүхчид ,том ,гэнэ. Амьдрал ,дээр ,монгол ,гэдэг ,нэрийг ,мэдэхгүй ,хүмүүс ,олонхи ,байна даа. Солонгосоос дор байна. 40 жилд хөгжил ийм аолж Монгол залуучууд боол болж байна. Том бага байхбг бид өөрсдөө үзүүлж, байна.

  • Саран (103.206.193.66)

    2020-01-28

    Миний хувьд том гэхээсээ илүү өөр гэсэн ухагдахуунд итгэдэг. Бид одоо байгаа нь бас цаашаа яах нь чухал. Бас дээдсүүл нь суудлаа олохгүй бол доодсуул нь гүйдлээ олохгүй байгааг харж байна тэгэээд энэ нь бүх монголчууд нэг тавьтаргүй тогтворгүй эрчүүд шалчигнасан эхнэр хүүхдээ араар нь тавьсан найз нөхдийнхөө эхнэрийг оролдсон архинд донтсон эхнэрүүд нь басл бишээ тэгээд хэдэн биеээ хэмлэсэн муулсан зам тавьж өгөх чадваргүй нэг л аймар аймшгийн кино шиг

  • Ха ха (202.126.88.146)

    2020-01-28

    Манж гэдэг чинь Хятад биш тэнэгээ Зурчидийн удмын Монгол хүмүүс мэдвүү түүхээ унш тэгэж байж ярь

  • Gxd (202.131.238.35)

    2020-01-28

    Миний хувьд бол бэлэгшээлтэй сайхан л үг байна ,Ямарт нь ингэж таалагдахгүй байгаа юм бол доо ? Үнэхээр хардаж айна уу? явуулга уу ? гэдэгийг мэдэх юмсан .Гэхдээ ийм хүчирхэг явсан нь үнэн байхаа үүнийг үгүйсгэгчид атаархахдаа л ...

  • ха ха (202.126.88.146)

    2020-01-28

    Мухар сүсэгтэй хов жив атаа хорсолтой үзэн ядагч хиирхэл нь дэндсэн хүний мууд дуртай атаач өөнтөгч ийм үндэстэн байж өөрсдийгөө их юуманд бодож гэнэ ёстой бүр нэг хэлэх үг одохгүй нь арай арай бусад үндэстэнм муу болохнээ хөгжиж чадахгүй байж бас өөрсдийгөө их манд бодох юм

  • зочин (66.181.177.12)

    2020-01-28

    Түүхийн боломж гарч тохироо нь бүрдэх аваас тэд нэгдэж том хүчирхэг улс болж хувирахад гайхах зүйлгүй юм. Түүх, уламжлалдаа суурилан "томоор ярих, их рүү тэмүүлэх, ахархах, ихэрхэх" шалтаг, шалтгаан монголчуудад байдаг гэдгийг эдүгээ дэлхий нийтээр мэдэх, тооцох болсон байна. Түүхийн философи ч ингэж хэлүүлж, тэгж үзүүлж буй болно.Монгол хэзээ нэгэн цагт Мөнх тэнгэрийн зарилгаар хойд урд хоёр хөршөө хамгаалсан хүчирхэг улс болох түүхэн хувь байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна би

  • Зочин (202.21.100.210)

    2020-01-28

    Ёстой хмйморь сэргэмээр сайхан мэдээлэл уншлаа. Угаасаа энэ хулгана жилээс эхлэн хөх монголчуудын мандан бадрахын эхлэл юм шүү.

  • Ih mongol (74.65.195.187)

    2020-01-28

    66.181.161..73-g zugeer l uruvduh heregtei.Huurhuu amitan 70-han jiliin dotor 100 garui saya huniig alj,tetbum garui huniig helmegduulsen ulaan orsyn zohiomol tuuheer tarhia ugaalgan mansuursnaa medehgui l bna.Tuund undesnii bahathal,eh oronch uzliin uner ch baihgui.Ih mongol shig undesten dahij bii bolohgui.8000 orchim undesten ustaj ugui bolcon gedeg

  • зочин (192.82.71.181)

    2020-01-28

    66.181,161.73 Минь чи тэнэгээрээ битгий гайхуулалдаа . чам шиг сэтгэхүйтэй арчаагүй юмнууд их байгаа болохоор энэ улс хөгжихгүй байгаа юм бишүү ..!!!

  • Чинбат (103.26.193.42)

    2020-01-27

    Монголчууд томоор барахгүй аугаа үндэстэн шүү дээ.Муусайн хужаа нар боож үхэх гэж байна уу.

  • (66.181.161.73)

    2020-01-27

    mongol yamar yumaaraa tom baih ve.humuus ni hezeenii l teneg humuus sh tei.manjuudad 200 jil darlagdsan.hiisen buteesen yum gej medehgui heden mal mallaj mahiig ni idej bsan l humuus.orosuud l avarsan tegeegui bol udiid bhgui.neeh hudlaa uursdiigee uud ni gargaj tomoor yaridagaasaa ichih heregtei

    Ха ха (66.181.161.73)

    2020-01-27

    Манж гэдэг чинь Хятад биш тэнэгээ Зурчидийн удмын Монгол хүмүүс мэдвүү түүхээ унш тэгэж байж ярь

    зочин (66.181.161.73)

    2020-01-27

    66.181,161.73 Минь чи тэнэгээрээ битгий гайхуулалдаа . чам шиг сэтгэхүйтэй арчаагүй юмнууд их байгаа болохоор энэ улс хөгжихгүй байгаа юм бишүү ..!!!

  • (202.179.26.97)

    2020-01-27

    ustgah heregtei

  • mgl (66.181.161.89)

    2020-01-27

    tavan salaa umhuuleh geed l beldej ehelj bna u ta nar chine