Мансуурсан жолооч хэд хэдэн тээврийн хэрэгсэл мөргөн осол гаргажээ

Цагаан өнгийн, “Ауди” загварын суудлын автомашинаар хэд хэдэн тээврийн хэрэгсэл мөргөн осол гаргасан жолоочийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ажилтнууд саатуулсан нь М.Мөнхтэнгэр гэх эр байжээ. Тэрбээр осол гаргачихаад “Би Мөнхтэнгэр байна” хэмээн хашхирч байсныг ойр хавьд нь явсан жолооч нар хэлсэн юм.

“Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийн хүү М.Мөнхтэнгэрт тандагч төхөөрөмжөөр шинжилгээ хийхэд НҮБ-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан хоёр төрлийн бодис илэрсэн гэнэ. Түүний осол гаргасан хэргийг нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд мансууруулах бодис хэрэглэсэн үйлдлийг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлэхээр болж буй аж.

М.Мөнхтэнгэрийн хувьд эртнээс мансууруулах бодис хэрэглэдэг, худалдан авдаг хүмүүсийн жагсаалтад орсон нэгэн бөгөөд өдгөө Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэхээр товлоод буй С.Баярмаад холбогдох хэрэгт гэрчээр байцаахаар болж байсан гэдэг.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • (202.180.218.40)

    2020-01-28

    Нийслэлийн засаг дарга асан Э.Батхүүгийн ач хүү нь бишүү.

  • 059 (103.14.38.136)

    2020-01-28

    maanag...

  • (64.119.26.77)

    2020-01-28

    хайран хүү

  • Сүх (202.9.46.30)

    2020-01-27

    энэнийг чинь хятаддад аваачаад хаячихмаар пизда байна даа тэнд мансуурч байгаад хорооноо аваг

  • (202.179.26.97)

    2020-01-27

    tegeed arhichid mansuuragchid bish uu

  • (202.179.26.97)

    2020-01-27

    aa 1 joohon sogtuuruulah undaa uugaal biz

  • (202.131.227.178)

    2020-01-27

    мөнгөндөө рэдсэн хүүрийг устгалд оруулж цэвэрлэ

  • ЗОЧИН (66.181.161.96)

    2020-01-27

    ЯЛ АВАХГҮЙ ЭЭ ЭД НАР

  • иргэн (66.181.188.187)

    2020-01-27

    Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийг цагдаа хуулийнхан тэр дор нь арга хэмжээ авч чадахгүй байгаагийн нэг илэрэл

  • иргэн (202.9.46.101)

    2020-01-27

    яахаараа мансуурагчийг мэдсээр байж челеетэй явуулдаг байнаа шууд буудчихаач

    2020-01-27

    tegeed arhichid mansuuragchid bish uu

  • (103.26.195.55)

    2020-01-27

    Мөнхтөр гэж луйварчин аавынхаа луйвардаж олсон мөнгөөр хүү нь хар тамхи хэрэглэждээ согтуу жолооч мансуурсан нөхөд хүн алахнээ