Хонгконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн өндөр халуунтай хоёр иргэнийг ХӨСҮТ-д хүргэлээ

Өнөөдөр Хонг Конгийн онгоцоор өндөр халуунтай ирсэн иргэнийг тусгаарлах асуудлаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Чингис хаан нисэх онгоцны буудлаас мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бидэнд ирсэн мэдээллээр Хонг Конгийн онгоцоор нэг зорчигч халуунтай ирж байгаа гэсэн ч үзлэгийн явцад нэг биш хоёр зорчигчийн биеийн темпаратур хэвийн хэмжээнээс өссөн байсан нь илэрсэн. Одоогоор Хонг Конгоос ирсэн хоёр зорчигчийг ДЭМБ-аас өгч буй зөвлөмжийн дагуу тусгаарлан үзлэг хийж байна. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл бид яаралтай мэдээлэх болно. Харин иргэд болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэн Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Хонг Конгийн онгоцоор ирсэн зорчигчдод нисэх буудлын тусгаарлах өрөөнд үзлэг хийсэн. Нарийвчилсан шинжилгээ хийхээр тусгаарлан ХӨСҮТ рүү авч явсан." гэлээ. Мөн Хэнтий аймагт нас барсан охины цогцсоос сорьц авч, дээжийг ХӨСҮТ-д илгээсэн. Бид сорьцийг шинжилж хариу гарсан даруйд нь мэдээлнэ" гэв.

Эрүүл мэндийн дэд сайдын мэдээллийг хүргэж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • новшийн төр засаг (64.119.18.92)

    2020-01-28

    Хилээ хаагаачээ ямар чадвартай гэж хүлээгээд байгаа юм бэ ВС вирусээ тоолж чадахгүй арчаагүй юмнууд байж одоо эхнээсээ орж ирээд нас бараад эхэллээ хилээ хаахгүй байсан хүмүүс нь хүний амь насны хариуцлагыг хүлээж чадахуу үхэр монголчуудаа.