Канад улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар Канад Улсад коронавирусийн халдварын 2 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. Халдварын 2 тохиолдол нэг гэр бүлийн хүмүүс, БНХАУ-ын Ухань хотоос 1 дүгээр сарын 22-ны өдрийн China Southern Airlines CZ311 нислэгээр Торонто хотын Пийрсон олон улсын нисэх буудалд ирсэн зорчигчид бөгөөд Торонто хотын Саннибрүүк эмнэлэгт эмчлүүлж байна.

Иймд иргэд Та бүхэн хувийн ариун цэврийг сахиж, онцын шаардлагагүй бол халдвар бүртгэгдсэн улс, хотуудад аялахгүй, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Embassy of Mongolia to Canada

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)