Болзолт уралдаанаар зөрчил арилж байна

Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал яригдах бүр хамгийн их хөндөгддөг сэдэв уул, уурхай болон барилгын салбар байдаг. Тухайн салбарт ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл-аюулгүй ажлын байрыг бий болгох зорилготойгоор салбар яам болон харъя байгууллагууд олон талт ажлыг өнөөг хүртэл хийсээр ирсэн билээ. Тухайлбал “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах уралдааныг уламжлал болгон зохиогоод удаж байна.

Тус уралдаан нь үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дамжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байдаг. Энэхүү уралдаанд Уул уурхай, Эрчим хүч, Барилга, Зам тээвэр, Боловсруулах үйлдвэрлэл, Төрийн болон үйлчилгээний /боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ, батлан хамгаалах, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг салбар зэрэг/ гэсэн 6 ангилал тус бүрд 100 хүртэл ажилтантай, 100-аас дээш ажилтантай гэсэн ангиллаар салбар бүрээс хоёр байгууллага шалгаруулах аж. Ийнхүү болзолт уралдааныг дагаж тухайн салбарын аюулгүй ажиллагаа хөдөл хамгаалал сайжирч зөрчил багасч байгаа ажээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)