УИХ-ын гишүүн Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Хууль зүйн байнгын хороо ийм санал, дүгнэлтийг дэмжсэн бол” хэмээн заасан байдгийг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулсан. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

    Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нараас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд уг хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан хэдий ч эдгээр хуулиудад тухайн асуудльи зохицуулсан зохицуулалт байхгүй тул мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдлыг арилгах хэрэгцээ, шаардлага үүссэн болно.

Иймд Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт оруулах замаар хууль хоорондын зөрчил арилгуулах асуудлыг хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар 23.2.2 дахь заалтад заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос холбогдох санал, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэн байна. 

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ц.Мөнх-оргил, Ц.Нямдорж, Л.Болд нар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс тайлбар, мэдээлэл авлаа. Мөн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжих томьёоллоор санал хураахад гишүүдийн 63.6 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

    Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцэхээр товлосон тул Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хаалттай горимд шилжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.21.124.20)

    2020-01-29

    ХЭРЭГГҮЙ ДЭЭ ТА НАР. НОМТОЙБАЯР ТИЙМ ХӨГИЙН ХҮН БИШ. ӨӨРСДИЙГӨӨ Л ХИЧЭЭ. ТА АНР Ч ТҮДГЭЛЗВЭЛ ЯАСЫН, ЖДҮЧДЭЭС ЭХЛЭЭД