Бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, хомсдуулах, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй

Иргэд, олон нийтэд цахим орчин, нийгмийн сүлжээгээр тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаагдана гэсэн худал мэдээлэлд итгэхгүй байх, бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр нөөцөлж зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг сануулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааны талаар тодорхой байр сууриа амралтын өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр илэрхийлсэн.

Тэрбээр "Зах, худалдааны төвүүдэд аль болох эрсдэл гаргахгүй байхаар зохион байгуулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаан болон нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэсэн юм. Харин зах, худалдааны төвүүдэд чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэхийг холбогдох албаны хүмүүст Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар Хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон юм.

Тийм учраас иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, хомсдуулах, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй гэдгийг уламжилж байна. Томоохон сүлжээ дэлгүүрүүд болон хүнсний дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний татан авалт хэвийн хэмжээнд хийгдэж, дууссан хомсдсон бараа бүтээгдэхүүн ялангуяа гурил, будаа, талх, нарийн боов гэх мэт бүтээгдэхүүнд байхгүй болохыг анхааруулж байна.

Иймд томоохон сүлжээ болон бусад дэлгүүрүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тул цахим орчинд тархсан аливаа ташаа мэдээлэлд автахгүй байхыг иргэд, олон нийт та бүхэнд анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаарх томоохон худалдааны төвүүдийн бараа бүтээгдэхүүн хангамжийн зургийг хүргэж байна.

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)