БНХАУ-д зорчсон иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхгүй

Өнөөдөр Цагаан ордноос хэвлэлийн мэдээлэл хийх үеэр Д.Трампын Засаг захиргаанаас коронавирусын тархалт эрс нэмэгдэж буйтай холбогдуулан тус улсад эрүүл мэндийн талаар олон нийтийн дунд онцгой нөхцөл байдал (public health emergency) зарлалаа.

АНУ-ын иргэд БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчоод эх орондоо буцаж ирж буй тохиолдолд 14 хоногийн турш эрүүл ахуйн шаардлага хангах хорионд байна. Харин АНУ-ын иргэний гэр бүлийн гишүүн болон АНУ-ын байнгын оршин суугч статустай иргэдээс өөр бусад орны гадаадын иргэд сүүлийн 14 хоногийн дотор БНХАУ-д зорчсон бол тус улсын хилээр нэвтрүүлэхгүй. Энэхүү 14 хоногийн хугацааг энэ оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагаас тооцож эхэлнэ гэж АНУ-ын Эрүүл мэндийн сайд Алекс Азар мэдэгдэв.

Delta авиакомпанийн зүгээс энэ оны 2 дугаар сарын 6-наас 4 дүгээр сарын 30 хүртэл БНХАУ-ын чиглэлд хийх бүх нислэгээ цуцалсан тухай мэдэгдсэний дараа British Airways, Air Seoul, Lion Air, Lufthansa Group, Cathay Pacific, Finnair, Air Asia, Air India, Air Canada, All Nippon Airways, Asiana Airlines, Korean Air авиа компаниуд Хятадын чиглэлд хийх зарим нислэгээ мөн хугацаагаар цуцалж эхлээд байна.

 

Эх сурвалж: Ерөнхий Консулын газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)