Баян-Өлгий аймгийн Засаг дарга хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамж гаргалаа

Баян-Өлгий аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн А/84 тоот захирамж гарлаа. Өвчтөнтэй хавьтал болсон иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтад авах, “Тирлик”, “Ахдам” захын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлаад байна. Баар, ресторан, зоогийн газар, кафе, караоке, сүм хийдүүдийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох, Авто замын хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлэн, ирэх зорчигчдын тандалт судалгааг тогтмол хийж, МХГ, ОБГ, ЦГ, МЭГ-аас хүч нэмэгдүүлэн ажиллах зэрэг үүрэг өглөө. 

Иймд хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамжийг хэрэгжүүлэн мөрдөж ажиллахыг даалгажээ. 

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн ЗДТГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)