Ч.Сайханбилэг: Монгол хүн байна даа, иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй

ЕТГ-ын дарга З.Энхболд өчигдөр албан ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн талаар ярьсан бөгөөд "Иргэншлээ солихоор гадаадын Элчин сайдуудтай уулзаж яваа" гэх мэдээллийг өгсөн юм. 

З.Энхболд: Ч.Сайханбилэг гадаад улсаас иргэншил хүссэн‼️

С.Эрдэнэ: Ч.Сайханбилэгийн тухай дам сураг л сонссон‼️

Монгол Улсын Ерөнхий сайдаар 2014-2016 онд ажилласан Ч.Сайханбилэг "гадны улсаас иргэншил хүссэн" тухай АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд мэдээлэв. pic.twitter.com/erQAum8EY4

— Urantogtokh (@Urantogtokh) February 13, 2020

Тэгвэл Ч.Сайханбилэг энэ асуудлаар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж.
Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө" хэмээн бичсэн байна.

 

 Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (2)

  • 777 (202.131.234.194)

    2020-02-14

    Монгол хүн байна даа гэж хэлэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой. эргүү мал аа

  • Irgen (103.57.94.185)

    2020-02-14

    AHU аас иргэншил хүсээд бүтэхгүй болохоор австралаас ирэншил хөөцөлдөж явна гээ биз дээ.Mонголын авилгач шүүгч нар шиг ам руу нь мөнгө чихчихээр хүссэн хүссэн шийдвэрийг нь гагаад өгчихөнө гэж юу байхав..бүтэх янзгүй болоод ирэхээр монголд хайртай хүн болж донгосч байх шив.Aмерикаас авсан хуулийн фирмээрээ далайлгаж үзэх гэтэл тэр нь хууль зөрчсөн гээд монголд өмгөөлөл явуулах эрхгүй болж байх шиг.Cайханбалаг маань ингээд аргагүй болж мухардалд оров бололтой.