Талын Хишиг Майнинг компаниас БНХАУ-д хандивын тусламж үзүүллээ

БНХАУ-д коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор МУ-ын засгийн газраас 100 мянган долларын хандив үзүүлсэн. Тэгвэл үүний араас хувийн хэвшлүүд, олон нийтийн байгууллагууд ч хандив өргөж эхлээд байна.

БНХАУ-ын нийт 31 мужид коронавирусын халдвар тархаж, өвчлөгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Иймээс ч дэлхий нийтийн хэмжээнд онц байдал зарлаж, олон улсын зүгээс БНХАУ-д туслах хандивын арга хэмжээг өрнүүлж эхлээд байна. Монгол улсын засгийн газраас 100 мянган долларын хандив үзүүлсэн. Тэгвэл үүний араас хувийн хэвшлүүд ч өөрсдийн нөөц бололцоогоор тусламж үзүүлж эхлээд байна. Тодруулбал төмөр замыг чиглэлд тээврийн үйл ажиллагаа явуулдаг талын хишиг компани хандив өргөсөн байна. БНХАУ-ын Ухань хотод шинэ төрлийн коронавирус гарч дэлхийн нийтийг айдаст автуулаад байгаа энэ үед  тус компаниас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд мөнгөн хандив тусламжийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн тус компанитай хамт  МҮХАҮТ  болон бизнесийн байгууллагууд олон нийтийн байгууллагууд хандив өргөсөн юм.

Монгол улсаас хувийн болон төрийн хэвшлийн байгууллагууд  шинэ төрлийн коронавирустай холбоотойгоор БНХАУ-д хандив тусламжийг өгч байгаа. тэгвэл БНХАУ-аас энэ мэт хандив тусламж үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн. Ийнхүү  “Талын Хишиг Майнинг” компаниас Ухань хотод мөнгөн тусламжийг ийнхүү үзүүллээ 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)