Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг дадлыг дээшлүүлэх зорилгоор дадлага сургуулалтыг зохион байгуулав

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 93 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тушаалын хэрэгжилтийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран шинэ коронавирусийн (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг дадлыг дээшлүүлэх зорилгоор дадлага сургуулалтыг зохион байгуулсан бөгөөд үзүүлэх сургуулалтад тус эмнэлгийн удирдлагууд, тасаг, албадын эрхлэгч, дарга, ахлах сувилагч нар болон НМХГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан байцаагч нар оролцлоо.

 

Энэхүү дадлага сургуулалтаар шинэ коронавирусийн (КОВИД-19) болзошгүй халдварын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхтэй холбоотой МУЗГ-ын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаал, албан даалгавар, эмнэлгийн даргын холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилт, цаг үеийн мэдээ, мэдээллийг танилцуулж, тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн үед хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хэрхэн ханган ажиллах, халдварын эрсдэл, эрэмбийн бүсийг хэрхэн тогтоон ажиллах, халдварын сэжигтэй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, сэжигтэй тохиолдлын I зэргийн хавьтагсдыг илрүүлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдал, зохион байгуулалт, халдварын үеийн ариутгал, халдваргүйтгэл хэрхэн хийх, хамгаалалт, тухайн тасаг, нэгжийг хэрхэн нүүлгэн шилжүүлэн яаралтай тусламж үйлчилгээг хэрхэн явуулах зэргээр дадлага, сургалтыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (43.242.242.42)

    2020-02-19

    худлаа гарууд шоудаад яг манай эрүүл мэндийн салбар ороод ирвэл худлаа шүү дээ