Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын иргэдийг буцаалаа

Улсын Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомт түр нээгдэж, эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын иргэдийг буцаах ажлыг зохион байгууллаа.

БНХАУ-ын 54 иргэнд эрүүл мэндийн хяналтыг хийн, улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд халдварт өвчний сэжигтэй зорчигч илрээгүй байна.

Иргэдийг автобусаар авто замын шалган нэвтрүүлэх боомтод авчирч, улсын хилийг нэвтрүүлэн, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийн ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)