Маргааш өглөөний 6 цагаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээг хэсэгчилэн хязгаарлана

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан дөнгөж сая Хангарди ордонд боллоо. Тус хуралдаанаар ирэх амралтын өдрүүдэд буюу 2 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг хэсэгчилэн хязгаарлах шийдвэр гаргалаа.

Энэ сарын 20-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, шинэ коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Сар шинийн өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөө 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан. Үүнтэй уялдуулан Нийслэлийн онцгой комисс ийнхүү шийдвэрлэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)