Шуурхай мэдээ: Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах үүрэг өглөө

Ерөнхий сайд У. Хүрэлсүх Улсын онцгой комиссын дарга болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нартай уулзаж, Монгол-Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өглөө.

Улсын Онцгой комисс маргааш хуралдаж дээрх асуудлуудаар шийдвэр гаргана гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Мөн өчигдөр Улсын Онцгой комисс хуралдаж өнөөдрөөс буюу 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд БНСУ-руу ирэх, очих зорчих тээврийн бүх нислэгийг түр зогсоохоор шийдвэрлэсэн билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Кво (66.181.176.118)

    2020-02-26

    Зөв