Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг 3 сарын 3-ны 08:00 цаг хүртэл бүрэн зогсоолоо

Шинэ төрлийн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлээд байсан. Тэгвэл өнөөдөр хуралдсан Улсын онцгой комиссын хуралдаанаар баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын авто замын зорчих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг дуустал сунгалаа.

Мөн энэ өдрүүдэд нийслэлд нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэхгүй. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл Нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоолоо. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)