Л.Эрдэнэчулуун: Захирамжийг зөрчсөн иргэнийг сая 500, аж ахуйн нэгж байгууллагыг 5 сая төгрөгөөр торгоно

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ  "Нийслэлийн онцгой комисс хуралдаж, хотын даргын захирамж гарсан.

Захирамжийн хэрэгжилтэд НМХГ Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллах бөгөөд түр зогсоох шийдвэр гарсан газруудад мэдэгдлийг хүргүүлж байна.

“Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийт 945 бар цэнгээний газар, 310 дэн буудал, 69 амралтын газар, 87 саун, 59 фитнесс, 321 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоож байна.

Хэрэв захирамжийг зөрчсөн тохиолдолд иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.5.15 дахь заалтаар иргэнийг 1 сая 500, аж ахуй нэгжийг 5 сая төгрөгөөр торгоно. Зөрчлийг давтан гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Иргэдийн зүгээс өгсөн мэдээллийн дагуу Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын албан хаагчид хяналт тавьж ажиллана.

Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэв.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (192.82.67.252)

    2020-02-27

    Лам нар номоо уншаад байх шиг. Шөнөжмн байсан ядарсан лам нар гарч ороод байна.