ИТХ-ын төлөөлөгчид төрийн алба хашиж байгаа нь зөрчилтэй

Аймаг дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид төрийн алба хашиж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй хэмээн АТГ-аас үзжээ.

Улсын хэмжээнд нийт 8103 төлөөлөгч байдаг. Тэдний 124 нь төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллаж байна. Дийлэнх нь ямар нэгэн хэлтэс, албаны даргын албан тушаал хашиж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэднийг намын харьяаллаар томилогдсон гэж ойлгох үндэслэлтэй гэж АТГ-аас хийсэн судалгааныхаа хүрээнд үзэж байгаа юм. 

 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх асуудлыг төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн намын нөлөөллөөс ангид байлгах”-аар заасан. Тиймээс энэ заалтыг хэрэгжүүлэх үүднээс тус газраас судалгааны дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн байна. 

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (192.82.67.252)

    2020-02-27

    Төрийн алба хаших гэж төлөөлөгч рүү зүтгэдэг. Засаг даргаа дарамтладаг болсон. Өөртөө ашигтай шийдвэр гагахад нөлөөлдөг. Лобби үүсгэдэг болжээ. Хашиж болохгүй.