БНХАУ-д айлчилсан Ерөнхийлөгчийг II эмнэлэгт тусгаарлажээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалаа өндөрлөлөө. Тусгай үүргийн онгоц 22:20 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан албан ёсны төлөөлөгчид эх орондоо ирснийхээ дараа шинэ коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан авч буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зохих журмын дагуу тусгаарлагджээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг IIэмнэлэгт тусгаарлажээ. Харин Ерөнхийлэгчийг дагалдан явсан Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ОБЕГ-ын харьяа амралтанд тусгаарласан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • haalt (43.242.243.77)

    2020-02-28

    ingen ingen yavah yamar shaardlaga bn aa shiideh olon arga baisan mash ih zardal hundrel daguulsan ayalal.shiidsen zuilgui heden honi uguhiin tuld shuu hulduu tolgoi yum aa