Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаясан 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуул

Амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 11 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж зөвлөгөө мэдээлэл авчээ. Улсын онцгой комиссын хуралдаанаар Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Монгол цэргийн өдөр, Наурызын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, саун, дэн буудал, жуулчны бааз, сүм хийд зэрэг нийт 2596 АНН байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай мэдэгдэл хүргүүлж, хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж талбайд эргүүлээр ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл 281 мянган иргэнд зөвлөмж танилцуулж ажилласан бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаяж, орчныг бохирдуулсан 29 мянган иргэнд анхааруулга өгч, 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ.

Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 тоосонцор өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 40 хувиар, PM 2.5 тоосонцор 55 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)