Боксчид олимпийн 4 эрхтэй боллоо

Казахстаны нийслэл Астана хотноо болж байгаа “Лондон-2012” зуны олимпийн наадмын эрх олгох Ази тивийн боксчдын тэмцээнээс Монголын хоёр дахь тамирчин олимпийн эрх авлаа. 
Казахстаны нийслэл Астана хотноо болж байгаа “Лондон-2012” зуны олимпийн наадмын эрх олгох Ази тивийн боксчдын тэмцээнээс Монголын хоёр дахь тамирчин олимпийн эрх авлаа. Өчигдөр 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат БНСУ-ын боксчин Ким Жун-Вонтой тоглож, 29:17 (12:6; 5:6; 12:5) харьцаатай өрсөлдөгчөө буулган авч мөнгөн медалийн болзол хангаж, Лондонг зорих эрхтэй боллоо. Өнөөдөр аваргын төлөө БНХАУ-ын тамирчин Чьён Майматите Рсунтай тоглох гэж байна. 52 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаснаар олимпийн эрхээ өвөртлөөд байсан Гавьяат тамирчин Н.Төгсцогт өчигдөр мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Кацүаки Сусаг 14:6 (4:2; 5:3; 5:1) харьцаатай ялжээ. Өнөөдөр алтан медалийн төлөө Казахстаны тамирчин Ильяс Сулейменовтой тоглоно. Боксын спортоор Лондонгийн олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн энэ тэмцээнээс Монголын ширэн бээлийтнүүд хоёр эрх авснаар ирэх зуны олимпийг дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй зорихоор боллоо. Өмнө нь өнгөрсөн жил Азербайжаны Баку хотноо болсон ДАШТ-ээс 49 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар эрхээ авсан билээ.
www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)