Чучхегийн үзэл санааг бий болгосон нь

Дөрөвдүгээр сарын 15-нд Солонгосын ард түмний мөнхийн жолоодогч нөхөр Ким Ир Сений мэндэлсний 100 насны ой тохиож байна. Түүний мэндэлсэн өдөрНарны баярыг тохиолдуулан нөхөр Ким Ир Сений биечлэн бичсэн бүтээлүүдээс заримыг нийтэлж байна.
Дөрөвдүгээр сарын 15-нд Солонгосын ард түмний мөнхийн жолоодогч нөхөр Ким Ир Сений мэндэлсний 100 насны ой тохиож байна. Түүний мэндэлсэн өдөрНарны баярыг тохиолдуулан нөхөр Ким Ир Сений биечлэн бичсэн бүтээлүүдээс заримыг нийтэлж байна. Тэргүүний үзэл санаа нь нийгмийн ба түүхийн хөгжилд чухал үүрэгтэй байсан, одоо ч байсаар байна. Тэргүүний үзэл санаагаар жолоодлого болгосон өргөн олон ард түмэн түүхийг бүтээгч хүчирхэг хүчин болдог жамтай.
Гэхдээ тэргүүний үзэл санаа бүхэн нийгмийн ба түүхийн хөгжилд ижилхэн үүрэг гүйцэтгэдэггүй нь мэдээж юм. Эдгээр үзэл санаа нь өргөн олон түмний ашиг сонирхол, тэмүүллийг ямаршуухан байдлаар илэрхийлж, тэдний тэмцлийн замыг хэр зэрэг зөв тусгаж байгаагаас шалтгаалж ач холбогдол нь тодорч байдаг. Ажилчин анги гарч ирэх яагаа ч үгүй байхад нийгмийн тэргүүний давхаргын хүсэл тэмүүллийг илэрхийлсэн үзэл санаа байсан юм.
Гэвч өнгөрсөн үеийн үзэл суртлын урсгалууд нь түүхийн ба ангич чанарын хувьд хязгаарлагдмал байсан учир түүхийн хөгжилд гүйцэтгэх үүргээ хязгаарлагдмал хүрээн дотор биелүүлж байжээ. Зөвхөн ажилчин ангийн хувьсгалт үзэл суртал л цаг үеийн шаардлагыг зөв тусгаж, өргөн олны тэмүүлийг дамжуулж, олон түмнийг хувьсгалт тэмцэлд дайчлан, нийгмийн түүхийн хөгжилд хүчтэй түлхэц өгч чаддаг байна.
Ажилчин ангийн үзэл санааг суут удирдагч нар бий болгодог. Коммунист хөдөлгөөний зуу гаруй жилийн түүх бол ажилчин ангийн удирдагчид боловсруулж, амьдралд нэвтрүүлэн, ертөнцийг хувирган өөрчлөх үндэс нь болсон хувьсгалт үзэл санааны үүсэл, хөгжлийн түүх юм. Маркс Энгельс XIX зууны дундуур марксизмыг бий болгохдоо тулалдааны талбарт гарч ирсэн ажилчин ангийн түүхэн үүргийг зааж,ажилчин ангийг чөлөөлөх замыг гэрэлтүүлэн заасан билээ.
Тэд капиталын эсрэг өрнүүлэх тэмцэлд нааштай нөлөө үзүүлж, олон улсын коммунист хөдөлгөөний эх үүсвэрийг тавьжээ. Ленин капитализм нь империализмын шатандаа урган орох түүхийн шинэ нөхцөл байдалд тааруулан марксизмыг цааш хөгжүүлжээ. Тэрбээр ленинизмийг бий болгосноор империализмын гол ноёрхогчдыг бут ниргэх, бүх ард түмнийг зоригжуулж, капитализмаас социализмд орох шилжилтийн эх үндсийг тавьсан юм.
Дарлагдан доромжлогдсон ард олон хувь заяаныхаа эзэд нь болон тодорч байгаа шинэ эрин үеийн дэвшүүлэн гарах шаардлагыг гүн гүнзгий судалсан нөхөр Ким Ир Сен Чучхегийн агуу их үзэл санааг бий болгож, биеэ даасан байдлын төлөө өргөн олны явуулах тэмцлийг шинэ шатанд гарган тавилаа. Тэрбээр хүн төрөлхтний түүхэн хөгжлийн шинэ зурвас хэсэг болсон чучхегийн эрин үеийн эхийг тавьсан байна.
Ажилчин ангийн хувьсгалт үзэл санаа бол түүхэн ба хувьсгалт процессын хөгжлөөр тулгамдан гарч ирсэн олон янзын шаардлагын тусгал болон гарч ирдэг жамтай юм. Нөхөр Ким Ир Сен бол, ажилчин анги, ард олноос дарлал мөлжлөгийн эсрэг явуулах тэмцэлд шинэ эргэлт явагдаж байсан үед хувьсгалт зам дээр гарч ирсэн хүн.
Дэлхийн ертөнцийн тайзан дээр ялж дийлсэн ууган социализмын үзүүлэх нөлөө өсч,колонийн ба хагас колонийн орнуудад ажилчин ангийн хувьсгалт тэмцэл,ард түмний чөлөөлөх тэмцэл огцом ахиж байсан цаг байв.
Империалистууд олон түмний хувьсгалт тэмцлийг таслан зогсоож, улс төр, эдийн засгийн гүнзгий хямралаас гарахыг эрмэлзэхдээ тонон дээрэмдэх ажиллагаагаа ихэсгэж, ард түмний эсрэг догшин хэрцгий харгислал явуулдаг боллоо. Олон улс оронд хувьсгал, хувьсгалын эсэргүү хоёрын зөрчил, үл эвлэрэл хурцдаж, хувийн эрхээ олон жилийн турш нухчин даруулж байсан ард олон ангийн болон үндэсний хувьд чөлөөлөлтийн төлөө тэмцэлд боссон юм.
Хувьсгалт хөдөлгөөн дэлхий ертөнцийн хэмжээгээр тэлэн өргөжиж, шинэ шинэ хэлбэртэй болсон цоо шинэ эрин үе эхэлсэн юм. Аливаа орны ажилчин анги,ард түмэн түүхийн шинэ нөхцөл байдалд хувьсгал хийхийн тул өөрсдийнхөө бүх асуудлыг бодит нөхцөлдөө уялдуулах эзний ёсоор шийдэх ёстой болоод байв. Энэ зорилт нь манай орны түүхэн хөгжил,манай хувьсгалын ээдрээтэй хүнд байдал төлөвөөс шалтгалаан онцгой ноцтой ээлжит зорилго болон тавигдлаа. Ард түмэн хувьсгалд хүрэх замыг бие даасан, бүтээлч байдлаар гаргахыг солонгосын хувьсгалын явц гарцаагүй байдлаар шаардсан юм. Чухамдаа Чучхегийн үзэл санаа нь солонгосын хувьсгалын мөнөөхөн шаардлагуудын бааз дээр гарч ирсэн билээ.
Хувьсгал гэдэг бол олон түмнээс өөрсдийн биеэ даасан байдлыг хэрэгжүүлэхийн төлөө явуулах тэмцэл,өөрсдийгөө чөлөөлөхийн төлөө хийх тэмцэл юм. Ард түмэн хувьсгалт үзэл санаагаар зэвсэглэж, улс төрийн зохион байгуулалттай хүч болон нягтарч чадсан цагт л хувьсгалын ялалтыг байлдан олж чадах билээ.
Хувьсгалч хүний зорилт бол хувьсгал хийж байгаа олон түмний гүнд орж тэднийг хүмүүжүүлэн зохион байгуулж, тэмцэлд босгоход орших юм. Хувьсгалын хүчийг ч гэсэн олон түмний дотор хатуужуулж авах хэрэгтэй. Хувьсгалт тэмцлийн явцад гарч ирэх бүх асуудыг шийдэхдээ ард түмний оюун санаа, хүч чадалд түшиглэвэл зохино.
Гэтэл өөрсдийгөө үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцогч хэмээн дөвийлгөдөг 20-иод оны үеийн солонгосын коммунист, үндэсний үзэлтнүүд нь ард түмний гүнд орж, тэднийг хүмүүжүүлэн зохион байгуулж, хувьсгалт тэмцэлд дайчлахын оронд ард түмнээс тасарч, хоосон яриа дэлгэн, дангаараа ноёрхохын хэнээ тусан уралцаж байлаа. Тэд ард түмнийг нягтруулж чадсангүй. Харин хагарал гаргасан тэмцлээр улам бутраан сарниулж байв.
Нөхөр Ким Ир Сен хувьсгалт үйл ажиллагааныхаа анхны өдрөөс эхлэн тэдний алдааг ойлгож, ард түмний гүнд нэвтрэн, тэдэнд түшиглэн тэмцэгч жинхэнэ хувьсгалт замаар явсан юм. Өргөн олон ард түмэн болон хувьсгалын жинхэнэ эзэд мөн бөгөөд хувьсгалд ялалт байгуулахын тул ард түмний гүнд нэвтрэн орж, тэднийг хүмүүжүүлэн зохион байгуулж, дайчлах хэрэгтэй юм гэсэн хөдөлшгүй үнэнийг нөхөр Ким Ир Сен нээн илрүүлжээ. Чухам энэ нь Чучхегийн үзэл санааны үр хөврөл бүрэлдэн тогтох олон гарааны нэг нь болжээ.
Аливаа орны хувьсгалыг тэр улсын эзэн нь болсон ард түмэн бодит нөхцөлд зохицуулан бүрэн хариуцлагатай бөгөөд бие даасан байдлаар хөтлөх хэрэгтэй. Ажил хэрэгт биеэ даасан, бүтээлч байдлаар хандана гэдэг бол хувьсгалт, коммунист хөдөлгөөний нэн чухал шаардлага билээ. Чучхегийн эрин үеийг нээсэн Солонгосын хувьсгал нь бүр анхнаасаа биеэ даасан бүтээлч байдлаар хэрэгжих ёстой байсан бөгөөд эс тэгвэл урагшлан ахиж чадахгүй байсан. Солонгосын хувьсгал ээдрээтэй бөгөөд хүнд бэрх байхаас өөр аргагүй байлаа.
Японы империализмын хүчирхэг дайсантай халз тулгарсан солонгосын хувьсгал нь империализмыг эсэргүүцсэн, үндэсний эрх чөлөөний хувьсгалын зорилтыг феодалыг эсэргүүцсэн ардчилсан хувьсгалын зорилттой хамтатган гүйцэтгэх ёстой байв. Урьд нь мөр гараагүй замаар явна гэдэг амаргүй зорилт байлаа. Хувьсгалын урагшлах хөдөлгөөнд саад тотгор болж байсан том улсуудын өмнө өвдөг сөхрөн, тал засах явдал манай оронд японыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний болон коммунист хөдөлгөөний дотор тэр үедээ зонхилж байсан нь байдлыг улам хүндрэлтэй болгож байв.
Үндэсний үзэлтэн, хуурамч марксистууд нь бусдын өмнө өвдөг сөхрөн тал засах, хагарал үүсгэж тэмцэл явуулдаг дадал заншлыг түрүү үеийнхнээсээ өвлөн авсан байлаа. Тэд өөрсдийн хүчинд тулгуурлан хувьсгал хийхийн оронд гаднын хүчинд түшиглэн улс орноо тусгаар тогтнуулах гэж шал дэмий оролдож байв. Өөрийгөө коммунист хөдөлгөөнд оролцож байгаа хэмээх хэн боловч хувийн сэтгэлээ нийлүүлсэн намын бүлэглэл байгуулж байв.
Тэд цаг үргэлж коминтернд хандаж зөвшөөрөл олж авахыг санаархан зүтгэж, колонийн ёст хагас феодалын орон байсан манай улсын бодит үнэн байдал, түүхийн нөхцөлийг умартан орхиж, бэлэн онолыг механик маягаар дагаж, харь газрын туршлагыг хуулбарлахыг хичээн оролдож байсан юм.
Өвдөг сөхрөн тал засах, догматик үзлийн хүчтэй нөлөө нь хувьсгалд хүргэх зам нээх боломжийг хаасаар байлаа. Нөхөр Ким Ир Сен өвдөг сөхрөн тал засах болон догматик үзлийн хор уршгаас ноцтой сургамж авч, хувьсгалыг хэн нэгний зөвшөөрөл, заалтаар хийх биш, харин өөрийнхөө итгэлээр, хариуцлагыг ухамсарлан хийвэл зохих бөгөөд хувьсгалыг хэрэгжүүлэх замд гарах бүх асуудыг өөрсдөө бие даасан, бүтээлчээр шийдвэрлэх ёстой гэсэн туйлбаргүй үнэнийг илрүүлэн нээжээ.
Чухам энэ нь Чучхегийн үзэл санааны үр хөврөл бүрэлдэн тогтох олон гарааны нэг нь болжээ. Нөхөр Ким Ир Сен хувьсгалт тэмцлийн прагматик ажлын туршлага, сургамжийн үндсэн дээр нэгэн хувьсгалт шинэ сургаал болох Чучхегийн үзэл санааг бий болгосон юм.
Чучхегийн үзэл санаа гэдэг бол анхаарлынхаа төвд хүнийг тавьсан гүн ухааны үзэл санаа юм. Чучхегийн үзэл санаа нь хүн бол бүхний эзэн бөгөөд бүхнийг шийдэж чадна гэсэн гүн ухааны зарчмыг тодруулан товойлгож өгдөг.

БНАСАУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Чве Хё Сөн бэлтгэв.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)