ОХУ далайн дээрэмтэй тэмцэнэ

Завь үүссэн цагаас л урган гарч ирсэн далайн дээрэм гэх нэр томъёо XIX зууны сүүлч, XX зуунд үндсэндээ алга болсон.
Завь үүссэн цагаас л урган гарч ирсэн далайн дээрэм гэх нэр томъёо XIX зууны сүүлч, XX зуунд үндсэндээ алга болсон.  Дэлхий нийт хөгжлийнхөө шинэ шатанд гарч даяаршиж буй XXI зуунд далайн дээрэм гэх гэмт хэрэг дахин гарч ирсэн нь олон улсыг хэсэгтээ л гайхшируулсан. Хүчирхийлэл, өлсгөлөнд хамгийн их нэрвэгдсэн Африкийн далайн эргийн Сомали Улсын иргэд энэ гэмт хэргийг сэргээн жуулчдыг барьцаалж, ачаа барааг дээрэмддэг болсон юм.
Үүнээс улбаалан Европын холбооноос санаачилсан далайн дээрмийн эсрэг даалгаварт дэлхийн олон орон нэгджээ. ОХУ энэ даалгаварт нэгдэхээр болж ирэх сард Энэтхэгийн далай уруу байлдааны хөлөг онгоцоо илгээхээр болсон байна. ОХУ Сомалийн эргийн ойролцоо явагдах дээрх даалгаварт нэг сөнөөгч хөлөг онгоцоо илгээх аж.
Сомалийн далайн дээрэмчид Африкийн орнуудаас Европ уруу тээвэрлэгдэж буй очир алмааз, газрын тос зэрэг үнэт ачаа бараа бүтээгдэхүүнийг ачсан худалдааны хөлөг онгоцуудыг ихэвчлэн дээрэмддэг байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)